Чингис бондын санхүүжилтээр юу бүтээв

img

08.30 цагт: “Бондын бүтээн байгуулалт” буюу Чингис бондын санхүүжилтаар хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн талаарх хэлэлцүүлэг ШангриЛа зочид буудалд болно. Хэлэлцүүлэгт “Ноос, ноолууран болон арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслүүд”, “Жижиг дунд үйлдвэрлэл”, “Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслүүд” гэх мэт 21 илтгэл тавигдана. Утас: 8805049, 86565055


09.00 цагт: "Нийгэм, эдийн засгийн хөгжил-статистикийн хэрэглээ практикт" сэдэвт олон улсын анхдугаар симпозиумыг улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас Засгийн газрын III байранд зохион байгуулна. Утас: 99045949


09.00 цагт: 2016-2019 онд хэрэгжүүлэх "Монгол Улсын Барилгын салбар дахь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээ" төслийн баримт бичигт гарын үсэг зурах ёслол БХБЯ-нд болно. 


09.00 цагт: Аж үйлдвэрийн яам, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, Европын сэргээн босголт хөгжлийн банк хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар хөгжил” бизнес форум Блю Скай зочид буудлын “Даймонд” танхимд эхэлнэ.  Утас: 99023377


09.00 цагт: Монголын Барилгын Инженерүүдийн Холбооноос "Инженерийн МЕГА төслийн хэрэгжүүлэлт: Олон улсын туршлага" сэдэвт олон улсын семинар Премиум Палас зочид буудалд болно.  Утас: 99112576, 99085635


10.00 цагт: ШӨХТГ-аас Сонгуулийн тухай хуулийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна. Мөн сонгуулийн тухай хуулийн 70.1.6 болон 70.7 дах заалтыг ШӨХТГ хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгнө.


10.00 цагт: НМХГ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурал эхлэнэ.Тус хурлаар Ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай болон Малын эмийн үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад хийсэн шалгалтын талаар хэлэлцэнэ. Утас: 91887887


11:00 цагт: “Ахмадаа дээдэлье” хөтөлбөрийн хүрээнд 16 хорооны Ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа Хан-Ууо дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдана. Утас: 99768993


12.00 цагт: Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 2016 оны зургаадугаар сарын 9-нөөс долоодугаар сарын 9-ний хооронд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 319015, 319017


11.30 цагт: Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос амжиргааны түвшин доогуур өрхийн 1000 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл бүхий цүнх бэлэглэх “1000 цүнх” challenge-д Банк бус санхүүгийн байгууллагуудаа нэгдэхийг уриалж  Монгол ньюст мэдээлэл хийнэ.


12.00 цагт: “Шударга сонгууль” ТББ-аас Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх талаар Монгол ньюст мэдээлэл хийнэ.


12.30 цагт: Зорчигч тээврийн нэгтгэлийн ҮЭХ-ноос Нийслэлийн удирдлагатай холбоотой асуудлаар Монгол ньюст хэвлэлийн бага хурал зарлалаа.


 

12.00 цагт: "Монголын чопперчин ахан дүүс" холбооноос Талын салхи мотофестиваль зохион байгуулах талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12:00 цагт: Алтан үеийхэний бүтээсэн "Өнөр бүл" киноны ахмад уран бүтээлчид "Өнөр бүл өнөө цагт" кинонд сэтгэл ихээхэн дундуур, уг киног бүтээсэн уран бүтээлчдэд гомдолтой байгаа талаар Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ.


14.00 цагт: Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордонд эхэлнэ. Хуралдаанаар Улаанбаатар хотын гамшгийн эрсдлийг бууруулах, чадавхийг дээшлүүлэх богино, дунд, урт хугацааны хөтөлбөрийн тухай, Түрээсийн орон сууцны үйл ажиллагааны журмын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас: 88781218 325044


14.00 цагт: Дэлхийн Итгэмжлэлийн өдрийг тохиолдуулан “Төрийн бодлогыг дэмжих дэлхий нийтийн арга” сэдвийн дор семинар-хэлэлцүүлэг Пума зочид буудалд зохион байгуулна. Утас: 99650498


14.00 цагт: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), БНХАУ-ын Бээжин хотод суугаа Бүгд Найрамдах Австри Улсын Элчин сайдын яамны Худалдааны хэлтэс, Австрийн Эдийн засгийн Танхимтай хамтран ээлжит “Монгол-Австрийн бизнес форум”-ыг ШангриЛА зочид буудалд зохион байгуулана. Австрийн талаас эрүүл мэнд, худалдаа, зөвлөгөө, автомашин (галын машин), тоног төхөөрөмж, хүнс, хүнсний тоног төхөөрөмж, инженерчлэл, банк зэрэг салбаруудын аж ахуйн нэгжүүд оролцоно. Утас: 99107440


15.00 цагт: "MICS 2016" Монголын бараа бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн Мишээл экспо төвд нээгдэнэ. Утас: 99107440


15.00 цагт: "Барилгын Инженерүүдийн ордон" шав тавих ёслол болно. /БГД, 16-р хороо, Рамада зочид буудлын зүүн талд/ -нд болно. Утас: 99112576, 99085635


16.00 цагт: Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ) нь Австри Улсын Элчин сайдын яамтай хамтран “Монгол болон бусад далайд гарцгүй хөгжиж байгаа орны далайд гарах гарц: Энэтхэг-Балба Улсын жишээ” сэдэвт судалгааны тайлангийн төсөл танилцуулах арга хэмжээг НҮБ-ын байранд зохион байгуулна. Утас: 88080619

СЭТГЭГДЭЛ БИЧИХ