Жагсагчид руу гал нээж 23 оюутныг хөнөөжээ

Папуа Шинэ Гвиней улсын Ерөнхий сайд Петр О’Нилийг огцрохыг шаардаж, тус улсын их сургуулийн оюутнууд жагсаал зохион байгуулсан юм. Порт Моресби хотноо оюутнууд жагсаал зохион байгуулж, Ерөнхий сайдын ажлын байрны өмнө суулт хийх үеэр армийнхан гал нээж, жагсаалыг хүчээр тараахыг оролджээ. Армийнхан эсэргүүцэл үзүүлсэн бүхэн рүү гал нээж байсан гэнэ. Тэгвэл өчигдрийн жагсаалын үеэр 23 оюутан амиа алдаж, 100 гаруй оюутан шархтсан талаар “AFP” агентлаг мэдээлжээ. Мөн армийнхан галт зэвсгээс гадна нулимс асгаруулагч хий, хорт утаа зэргийг оюутнуудын эсрэг ашигласан аж.
Оюутнууд өнгөрсөн сарын 2-ноос эхлэн авлигын хэрэгт холбогдсон Ерөнхий сайдаа огцрохыг шаардаж, жагсаал зохион байгуулсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ