Кливленд Кавальерс цувралын эхний ялалтаа байгууллаа

НБА-ийн шигшээ тоглолтын цувралын 3 дахь тоглолт амжилттай явагдаж өндөрлөлөө. Цувралын өмнөх 2 тоглолтын дараах байдлаар өнгөрсөн жилийн аваргууд 2 ялалт байгуулан цувралыг тэргүүлээд байсан юм. Леброн Жэймсээр ахлуулсан Кливленд Кавалиерс өнөөдөр талбай дээрээ эхний тоглолтоо хүлээн авч тоглон 120-90 харьцаатай өрсөлдөгчөө буулган авсанаар цувралын харьцааг 2-1 болголоо. Зочин багаас Стифен Көрри , Клэй Томпсон нар 29 оноо авсан бол ялалт байгуулсан Кливлендээс Леброн Жэймс энэ финалын тоглолтын хамгийн өндөр оноо болох 32 оноо 11 самбараас бөмбөг авалт 6 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн байна. Цувралын 4 дэх тоглолт бямба гаригийн өглөө Кливленд Кавалиерсын талбай дээр болно
.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ