Мухаммед Алиг оршууллаа

Олимпийн аварга, мэргэжлийн боксын үнэмлэхүй жингийн дэлхийн аварга Мухаммед Али энэ сарын 4-ны өдөр 74 насандаа өвчний улмаас таалал төгссөн билээ.
Алиг төрөлх Кентаки мужид нь оршуулах бөгөөд түүнтэй салах ёс гүйцэтгэхээр олон мянган хүн ирсэн байна.
Тамирчны том охин Лайла “Аавд минь хүмүүс их хайртай бололтой. Маш олон хүн ирж байна. Төрийн өндөр албан тушаалтнуудаас гадна холливуудын одод хүртэл хүрэлцэн ирж байна. Энэ бүхэн бидний сэтгэлийг ихэд хөдөлгөж байна” гэж хэлжээ.
Алитай салах ёс гүйцэтгэхээр жүжигчин Уилл Смит, хөтлөгч Опра Унфри зэрэг алдартнууд ирсэн байна. Харин Ерөнхийлөгч Барак Обама том охин Малиагийн ахлах сургуулийн төгсгөлийн баярт оролцох учир Алитай салах гүйцэтгэх боломжгүй хэмээн саяхан мэдэгдсэн. Обамаг төлөөлөн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри оролцох билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ