Чихэнд ус орвол хэрхэх вэ
Чихэнд ус орсон үед хэрхэн бэрхшээлийг даван туулах аргаас “www.wikihow.com” нийтэлжээ.
Зөвлөгөө №1

Чихээ алгаараа хаагаад толгойгоо хажуу тийшээ болго. 20-30 секунтын дараа чихнээс тань ус гарах болно.
Зөвлөгөө №2

Үсний сэнс чих рүүгээ үлгээлгэж болно.
Зөвлөгөө №3

Чих рүү ус орсон үед чихийн дусаагуур чихэндээ хий. Хэсэг хугацааны дараа ус гарна.
Зөвлөгөө №4

Ус орсон чихээ зөөлөн даавуугаар дараад толгойгоо хажуу тийшээ болго.
Зөвлөгөө №5

Эрүүгээ бага зэрэг дээшлүүлэх үед чихнээс ус гардаг байна.
Зөвлөгөө №6

Та усанд сэлсэнийхээ дараа зөөлөн даавуугаар чихээ дарах хэрэгтэй.
Зөвлөгөө №7

Чихэнд ус орсон үед модтой хөвөн ашиглах хэрэггүй.
Зөвлөгөө №8

Мөн чихний бөглөө хийх хориотой.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ