Олимпиос өмнө зикагийн халдварыг зогсооно

Бразилийн Спортын сайд Леонардо Пичиани ирэх наймдугаар сард эхлэх “Рео”-гийн олимпиос өмнө шумаал болон бэлгийн замаар халддаг зика вирусын тархалтыг зогсоохоо амласан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр “Зика вирус биднийг заналхийлж чадахгүй. Бразилийн Засгийн газар халдварыг зогсоохын тулд бүхий л бололцоог ашиглаж байна. Олимп эхлэхээс өмнө халдварыг зогсоох болно” гэж мэдэгджээ.
НҮБ, энэ долоо хоногийн эхээр “Рео”-гийн олимпийг хойшлуулах санал гаргасан билээ. Учир нь олимпийн үеэр халдвар авах иргэдийн тоо нэг тэрбумд хүрч, зика вирус дэлхийд тархаж магадгүй хэмээн сэрэмжлүүлсэн юм.
Энэ талаар сайд “Олимп товлосон цагтаа эхэлнэ” гэж хэлжээ.
Олимп зохион байгуулагдах Рио-де-Жанейро хотын 4000 иргэн зикагийн халдвар аваад байна. Сайд халдвар авсан иргэдийг тусгаарлан эмчилгээ хийж, олимпийн өмнө эдгээр иргэд эрүүлжиж, хот аюулгүй болно хэмээн мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ