Наадмаар ес хоног амарна

img

 

Ирэх сард тохиох монгол түмний үндэсний их баяр наадмаар ес хоног амрах ажээ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилж, 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар наадмаар үеэр ажлын таван өдөр амардаг болсон.



Тэгвэл энэ жилийн тухайд долдугаар сарын 9, 10, 16, 17-нд амралтын өдрүүд таарч байгаа тул долдугаар сарын 8-наас эхлэн амарч, 18-нд ажил цуглах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
сонгуулийн булхай луйвараа нуух дарахаар олон хоног зориуд амралт зохион байгуулан амралтын өдрүүдээр аль болох олон шоу хийж хармаан дахь мөнгийг суга хураах.ажиллах эрчимийг нь аль болохоор сулруулах .импортын барааг аль ихээр хэрэглэх бололоцоог дэмжих зэрэг олон монголчуудын эсрэг ажилыг төрийн бодолгоор дамжуулан хийгдэж байна
2016-06-11