Исламын шашинтнуудыг баривчилж эхэлжээ

Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина эрх баригч “Awami League” намын хуралд үг хэлжээ. Тэрбээр ярианыхаа эхэнд гэмт хэргийн хандлага өсөн нэмэгдэж буйд сэтгэл зовж буйгаа илэрхийлэн, гэмт хэрэгт холбогдож байсан, шилжин ирсэн исламын шашинтнуудыг баривчлах тушаал гаргажээ.
Уг тушаалын дагуу цагдаагийнхан 3000 гаруй исламын шашинтнуудыг баривчилсан байна.
Харин сөрөг хүчнийхэн эрх баригчдын шийдвэрийг буруутгаж, хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж байна хэмээж, олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа өөрсдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан илэрхийлжээ.
Ерөнхий сайд “Шашин шүтэх эс шүтэх нь хувь хүний асуудал. Гэхдээ шашин нэрийгн дор иргэдийг хохироох нь хууль бус. Гэмт хэрэгтнүүд нуугдаж, нийгмээс тусгаарлагдах нь захиалагт аллага цэцэглэн хөгжих болно” гэж мэдэгдсэн байна.
Дака хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сард хүн амины хэрэг гарсан билээ. 28 настай Назимуддин Самад гэх оюутан шашингүй үзлээ олон нийтийн сүлжээгээр илэрхийлсэн юм. Тэрээр мөн “Ganajagran Manch” гэдэг шашингүй үзэлтнүүдийн бүлгэмийг үүсгэн байгуулагч аж. Оюутан гэртээ харих замдаа хэд хэдэн удаа хутгалуулж, мөн толгой тус газраа буудуулсан байна. Хяналтын камерийн бичлэгийн тусламжтай оюутныг мотоциклтой гурван этгээд хөнөөсөн болохыг тогтоожээ. Мөрдлөгөөр уг халдлагын цаана исламын шашинтнууд байгааг тогтоосон аж. Уг аллагын дараа эрх баригчид исламын шашинтнуудыг эсрэг хориг тавих болсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ