“Евро 2016”: Фанатууд зодолджээ

Парис хотноо зохион байгуулагдаж буй “Евро 2016” хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр фанатууд зодолдсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
В хэсгийн Англи болон Оросын хоорондох тоглолтын үеэр багийн фанатууд зөрчилдөж, зодолдсон аж.
Зодооны үеэр 100 гаруй хүн гэмтсэн байна. мөн цагдаагийнхан эмх замбараагүй байдал үүсгэсэн фанатуудыг баривчилсан талаар Парис хотноо суугаа Их Британийн элчин сайд мэдэгджээ. Англи-ОХУ тоглолт 1:1 харьцаатай өндөрлөсөн байна. Мөн Оросын шигшээ багийн дасгалжуулагч тоглолтын үеэр үймээн дэгдсэн харамсч буйгаа илэрхийлсэн талаар “TASS” агентлаг мэдээлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ