Ерөнхийлөгчөө заналхийлжээ

img

Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте өнгөрсөн долоо хоногт иргэдийнхээ дэмжлэгтэйгээр хулгайч, хар тамхичид болон хар тамхины бүлэглэлийн гишүүдийг баривчлах болсноо мэдэгдсэн билээ. Тэрбээр иргэнийхээ үүргээ амжилттай гүйцэтгэсэн хүмүүст мөнгөн урамшуулал өгөхөө мэдэгдсэн юм. Тэгвэл уг шийдвэрийг тус улсын хар тамхины бүлэглэлийнхэн эсэргүүцэж, Ерөнхийлөгчийг хөнөөсөн хүнд нэг сая ам.доллар өгөхөө амласан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Гэмт этгээдүүд олон нийтийн сүлжээгээр уг зараа тарааж, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалжээ. Цагдаагийнхан уг гэмт хэргийг шинжтэй заруудад блок хийж эхэлсэн байна.

 

Ерөнхийлөгч Родриго Дутерте “Намайг заналхийлсэн ч би зорилгоосоо буцахгүй” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр хар тамхины бүлэглэлтэй холбоотой, хар тамхины хэргээр баригдсан бүх хоригдлыг цаазлахаа мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

HEHEH:
TEGEJ TSEVERLEHGYI BOL BOLOHGYI L DEE
2016-06-13
Зочин:
allah
2016-06-12
Зочин:
ertontsiin ezendee morg
2016-06-12