Энэ сарын 7-12-нд Энэтхэг улсад зохион байгуулагдсан Пауэрлифтингийн Ази Тивийн Аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Монгол улсаа төлөөлөн оролцсон манай тамирчид 1 Алт, 3 Мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилттай эх орондоо ирлээ.
Тэмцээний 83 кг-д М-1 ангилалын +120 кг-д Д.Отгонбаяр алтан медаль хүртсэн бол М-1 ангилалын -120 кг-д Ц.Үүрцайх, 83 кг-д Б.Гансүх, М.Батбаяр нар мөнгө, 59 кг-д М.Батмөнх хүрэл медаль хүртжээ. Монголын пауэрлифтингийн тамирчид ийнхүү тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медалийн иж бүрдэлтэй ирж байгаа бөгөөд энэ сарын 19-26-нд АНУ-ын Техас мужид хувцас хэрэглэлгүй төрлийн ДАШТ-д найман тамирчин хүч үзэх юм.
Уншиж байна |