Хувьцаагаа зарах иргэдийн урт дараалал үүслээ

img

Гэрэл зургийг MPA.MN

 

Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны 30 хувийг төр худалдан авах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн дагуу хувьцааны 30 хувийг худалдах иргэдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ. Яг одоогоор арилжааны банкууд дээр хувьцаагаа худалдах хүсэлт гаргахаар иргэдийн урт дараалал үүсээд байна.

 

Засгийн газар  “Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн 1072 ширхэг хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 933 төгрөгөөр нийт 300 426 төгрөгөөр худалдан авах юм. Хувьцааны үнэ болох 300 мянган төгрөгийг гурав хуваан иргэдийн дансанд байршуулна гэдгээ мэдэгдээд буй юм. Иргэдийн 30 хувийн хувьцааг худалдан авахад нийт 495 тэрбум төгрөг шаардлагатай юм.

                                                            
Өнгөрсөн хугацаанд Засгийн газар иргэдийн тодорхой хэсгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг нь нэрлэсэн үнээр худалдан авсан. Нийт 2.8 сая иргэн хувьцаа эзэмшсэн байна. Тэднээс давхардсан тоогоор 278 мянган оюутанд нийт 138 тэрбум төгрөг, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэнд нийт 4.8 тэрбум төгрөгөөр, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөгөөр нийт 1.2 сая иргэнд 464.8 тэрбумыг олгосон байна.
 

Хувьцаа худалдах хүсэлт гаргах иргэн дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд:

  • Банкинд хүсэлт гаргах өдрөө 18 нас хүрсэн байх

  • Эрдэнэс таван толгой ХК-ий 322-оос доошгүй ширхэг хувьцаа эзэмшдэг байх

  • Иргэний бүртгэлийн зөрчилгүй байх

Хүсэлт гаргасан өдрөөс хойш долоо долоо хоногийн зайтай 3 хуваагдан таны дансанд хувьцаа зарсан мөнгө орох бөгөөд та мөнгөө интернет банк, карт, ATM зэргийг ашиглан хүссэн хэлбэрээрээ авах боломжтой.

Та хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байгаа талаарх мэдээллээ дараах эх сурвалжаас авч болно. Үүнд:

  • Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ий веб сайт: net.schcd.mn/registration

  • Арилжааны банкны салбар

  • Аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс

Хүний хөгжил сангаас урьд нь 1.0 сая төгрөг авсан оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ арга хэмжээнд хамрагдахгүй.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энхбаяр:
Хувац зарна
2024-01-26