Залуу судлаачдын сургалт өнөөдөр эхэлнэ

img

БСШУЯ, Монгол улсын Шинжлэх ухааны Академи хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “Боловсон хүчнээ чадваржуулъя” сэдэвт хоёр өдрийн сургалт-семинар өнөөдөр “Танан” төвийн хурлын танхимд эхэлнэ. Сургалт семинарын нээлтэд БСШУ-ны Сайд Л.Гантөмөр, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, БСШУЯ-ны ШУБЗГ-ын дарга Ж.Даваасамбуу болон их, дээд сургуулиуд, Монголын номын сангуудын консорциумын удирдлагууд оролцоно. 

 

Тус зорилтот сургалт нь жил бүр тодорхой чиглэлээр явагддаг бөгөөд энэ удаагийн сургалт “Springer Nature, Research4life” мэдээллийн сангуудыг ашиглуулах санаачилга, арга зүйн семинар, “Судалгааны үр дүнг мэдээлэх, хэвлүүлэх” сэдэвт мэргэшүүлэх сургалт чиглэлээр хоёр өдөр үргэлжлэх юм. 

 

Сургалтад ШУА-ийн харъяа хүрээлэнгүүд, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд, Монголын үндэсний музей, Монголын залуу эрдэмтдийн холбоо зэрэг байгууллагуудын 250 гаруй эрдэмтэн судлаачид хамрагдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ