“LinkedIn”-ийг 26 тэрбумаар худалдан авлаа

“Microsoft” корпораци 26.2 тэрбум ам.доллароор бизнес эрхлэгчдийн фэйсбүүк гэгддэг “LinkedIn”-ийг худалдан авахаар болсон талаар www.dailymail.co.uk мэдээллээ. “LinkedIn”-ийн нэг хувьцааны үнэ 196 доллар бөгөөд 433 сая хүн уг сүлжээг ашиглаж байна.
“Microsoft” корпорацийн гүйцэтгэх захирал Сатья Наделла “CNN” агентлагт “Харилцан ашигтай үйл явдал болж байна. Бидний оролцоотойгоор “LinkedIn”-ийн өсөлтийг хурдасгаж чадна. “Microsoft”, “LinkedIn”-д зориулсан тусгай төлөвлөгөө бий. Тун удахгүй “LinkedIn”-ийн шинэчлэлийг хараарай” гэж ярьжээ.
Рийд Хофман гэгч 2002 оны хоёрдугаар сард бусадтай харилцаа холбоо тогтоох зорилгоор “LinkedIn” гэх сайтыг зохион бүтээсэн байна. “LinkedIn”-ийг ашигласнаар фэйсбүүктэй адилхан интернэтэд хүссэнээрээ аялж, харилцаа холбоогоо өргөжүүлэх боломжтой.
“Хамгийн гол нь тус сүлжээний хэрэглэгчид фэйсбүүкчид шиг амьдралаа хүүрнэн өгүүлэх шаардлагагүй. “LinkedIn” бол зөвхөн ажил хэрэг ярилцдаг талбар юм” хэмээн Хофман хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ