Ичимхий зангаасаа хэрхэн салах вэ

img

Ичимхий зандаа баяртай гэж хэлэх аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Нэг

 

 

Ичимхий хүмүүсийн ихэнх нь дуугүй байдаг. Тиймээс та ярихаасаа өмнө юу ярихаа сайтар тунгаа. Таны ярих гэж буй зүйл товч бөгөөд тодорхой байх хэрэгтэй гэдгийг сана. Ичимхий зангаа ялах эхний бөгөөд энгийн арга бол ярихаасаа өмнө бод.

 

Хоёр

 

 

Бусад хүн таны талаар юу гэж ярих нь чухал биш. Худал ярианы төлөө та өөрийгөө нийгмээс тусгаарлах хэрэггүй.

 

Гурав

 

 

Мэдэхгүй хүнийхээ талаар мэддэг мэт бүү ярь.  Нэг л өдөр та худал ярианаасаа болж эвгүй байдалд орно. Ичимхий хүмүүсийн ихэнх нь иймэрхүү асуудалтай учирсан байдаг.

 

Дөрөв

 

 

Тольтой сайн харьцаж сурсанаар та ичимхий зангаа хаяж чадна.

 

Тав

 

 

Та гадаад төрхөө эрс өөрчлөхөөсөө өмнө хүмүүсийн зөвлөгөөг ав. Таны гадаад төрх бусдад таалагдахгүй бол та өөрөөсөө ичиж, хүмүүстэй бага харилцах болно.

 

Зургаа

 

 

Ичимхий хүмүүс ихэнхдээ доошоо хардаг. Хэрвээ та ичимхий зангаа хаяхыг хүсч буй бол нүд рүү эгц харж сураарай.

 

Долоо

 

 

Ичимхий хүмүүсийн харц доошоо, ихэвчлэн гараа барьж, хумсаа мэрдэг.

 

Найм

 

 

Ичимхий зангаасаа болж ангийнхаа хамгийн хойно суух хэрэггүй. Та ичимхий зангаасаа салахыг хүсч байгаа бол эхлээд олны өмнө гарч сураарай.

 

Ес

 

 

Бусдаас өөрийгөө тусгаарлах хэрэггүй. Таныг хүчгүй, сул мэт харагдуулдаг ичимхий зангаасаа салахыг хүсч байгаа бол нээлттэй байх хэрэгтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

saraa saraa:
Minii huwid hun yriwal yrichdg yrihgui bol duugai l bdg taltai bs utasaar yrihda neelttei yridag mortloo hajuda bhd ch yumuu neh yrij chddgui oir zuurhan yum asuugd l tgd duugui l bdag zantai
2016-06-14
Зочин:
nuuremgii humuus zorigtoi haragddag . ichimhii humuus medrel muutai oortoo itrgelgui mangar teneg sanagddag. orchin uyed bol heneggui humuus goy shdee
2016-06-14