Евро 2016: Английн фанатуудыг хорьжээ

Франц улсад зохион байгуулагдаж буй “Евро 2016” хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр эмх замбараагүй байдал үүсгэж, бусад орны фанатуудыг гэмтээсэн хэмээн Английн зургаан фанатыг баривчилж, хорьсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Энэ фанатуудыг “Евро 2016” өндөрлөх хүртэл түр хорих гэнэ. Гэхдээ уг шийдвэрийг Их Британийн Спортын яам шүүмжилж, иргэдийг нь суллахыг шаарджээ. Шоронд хоригдож буй дээрх фанатуудын хамгийн бага нь 16 настай гэнэ.
Францын Цагдаагийн газраас “Их Британийн иргэн 20 настай Александр Бут, 41 настай Иан Хемпфорд, 23 настай Ли Филипс, 21 настай Паул Жексон, 26 настай Эшли Келли болон 16 настай В гэгч цагдаа нарын эсрэг лонх шидэхээс гадна танхайрсан учир түр хорихоор шийдвэрлэсэн” гэж мэдэгджээ.
Мөн Оросын хоёр фанатыг хорьсон байна. Англи-Оросын фанатууд мөргөлдсөнөөс болж олон бизнес эрхлэгчид хохирол амссан билээ. Европын хөлбөмбөгийн холбоо фанатууд дахин үймээн дэгдээвэл Англи-Оросын багийг тэмцээнээс хөөхөө сануулаад байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ