Үс засуулбал эрч хүч ихсэнэ

img

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 10. Буд гараг. Тэргүүн дагуул одтой, гурван хөх мэнгэтэй шар луу өдөр. Өдрийн барилдлага:Үл зохилдох. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана.

 

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой хэмээжээ.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ