Чингисийн талбайд экспо болно

09.00 цагт: “Нэг эрүүл мэнд” олон улсын эрдэм шинжилгээний V симпозиум Корпорейт зочид буудалд болно. Утас: 88023923, 99124735
10.00 цагт: Налайх дүүрэгт эмчилгээ, оношилгооны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий эрүүл мэндийн жишиг төвийг барих төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол Хангарьд ордны VIP Танхимд болно. Утас: 887871218, 325044
11.00 цагт: “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME- 2016” олон улсын амьд хөгжмийн наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр НЗДТГ-аас хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас: 88781218, 88102201
11.00 цагт: Монгол Улсын Засгийн Газраас 2016 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 270 дугаар тогтоолоор БЗД-ийн 13-р хороонд байрлах Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг тус дүүргийн Прокурорын газарт шилжүүлэхээр шийдвэрлэснийг эсэргүүцэж “Шинжлэх ухаанаа аваръя” түр хороо байгуулагдан ШУА-ын байранд хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас 99045949
11.40 цагт: "Хөгжлийн банк - Чингис бонд экспо" Чингисийн талбайд болно. Арга хэмжээг нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлэх бөгөөд төсөл хэрэгжүүлэгч нар авто зам, гудамж, цахилгаан станц, шинэ төмөр зам зэрэг бондын хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төслүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийнэ. Утас: 86565055
15.00 цагт: Стратегийн судалгааны хүрээлэнгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Зүүн Хойд Азийн аюулгүй байлын асуудлаарх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" санаачилгын хүрээнд зохион байгуулах "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал болно. Утас: 11 328188
15.00 цагт: Жүжигчин найруулагч Ө.Мөнгөнтулгын санаачилсан "Хайрын нарсан төгөл буюу 5000 мод аян" -ы талаар санаачилагчид Уран зургийн галерейд уулзалт хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ