Брюссельд халдлага үйлдэнэ хэмээн заналхийлжээ

img

Исламын шашинтнуудын том баяр гэгддэг Рамадан сар болон Францад зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн “Евро 2016” тэмцээнтэй холбогдуулан Брюссель хотын хамгаалалтыг нэмэгдүүлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эдгээр олныг хамарсан  арга хэмжээний үед алан хядагчид халдлага үйлдэж магадгүй хэмээн эрх баригчид үзжээ.

 

Тусгайгийнхан хотын төвийг хамгаалж буй бол цагдаагийнхан сургууль, цэцэрлэг болон залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг номын сан, кино театр зэргийг хамгаалалтадаа авсан байна. Брюссель хотын хамгаалалтыг нэмэгдүүлсэн нь нэгэн сүрдүүлгийн дуудлагатай холбоотой хэмээн Цагдаагийн газраас мэдээлэв.

 

Хэдэн өдрийн өмнө Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Абу Мухммед аль Аднани “Парисын халдлага шиг халдлага Брюссель хотноо зохион байгуулж, олон мянган хүнийг хөнөөх болно. Исламын ариун дайчид хэдийнэ халдлага үйлдэх газрууддаа байршсан байгаа” хэмээн мэдэгджээ. Тус бүлэглэл өнгөрсөн гуравдугаар сарын 22-ны өдөр Брюссель хотноо цуврал халдлага үйлдэж, 34 хүний аминд хүрсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
songuuliin vyer boslogo garah uu
2016-06-17