Чих өвдөх үед хэрхэх вэ

Гэрийн нөхцөлд чихний өвдөлтийг хэрхэн намдаах аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1
Олон хүчин зүйлийн улмаас чих өвддөг. Хэрвээ таны чих гэнэт өвдвөл та хажуу тийшээ харж хэвтээд өвдөж буй чихэндээ халуун жин тавиарай. Таны алчуур хөрөх хүртэл чихнээсээ алчуураа авах хэрэггүй. Дараа нь чинь зөөлхөн илэхэд чихний өвдөлт намддаг байна.
Алхам №2
Өвчин намдаах уух. Хэрвээ 18 сараар доош насны хүүхдийн чих өвдвөл өвчин намдаах эм өгөх хориотой гэдгийг сана.
Алхам №3
3-5 хоног таны чих өвдсөн бол та заавал мэргэжлийн эмчид чихээ үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй. Чих удаан өвдөх нь сонсголд сөргөөр нөлөөлдөг байна.
Алхам №4
Хэрвээ бага насны хүүхдийн чих өвдсөн үед та дусаагуур дотор давсны уусмал хийгээд хамар руу нь дусаах хэрэгтэй. Учир нь чих, хамар, хоолой холбогддог гэдгийг сана. Энэ арга таваас доош насны хүүхдүүд илүү үр дүнтэй.
Алхам №5
Чих өвдсөн үед хуруугаараа зөөлхөн дарах хэрэгтэй. 10-15 секунт зөөлхөн даралтаар чихийн өвдөлтийг намдааж болно.
Алхам №6
Хамрын дусаагуур хэрэглэснийхээ дараа нүүрээ халуун уураар утахыг зөвлөж байна. 5-10 минутын дараа чихний өвдөлт намдах болно.
Алхам №7
Зориулалтын дусаагаарт бага зэргийн халаасан оливын тосыг өвдөж буй чихэндээ дусаахыг зөвлөж байна. Дараа нь хөвөнг чихэндээ хийгээрэй. Орой унтахдаа энэхүү аргыг хэрэглэх нь илүү үр дүнтэй.
Алхам №8
Мөн сармисны тосыг чихэндээ дусааж болно.
Алхам №9
Лаванда цэцгийн хандаар өрөвсөлтэй чихээ арчихад өвчин намддаг байна.
Алхам №10
Чихэндээ хүрэхээсээ өмнө гараа сайтар угаах хэрэгтэй.
Алхам №11
Мөн чихний өрөвсөл намдаах тариа хийх хэрэгтэй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ