Евро:2016 Португал-Исланд

img

 

“Евро-2016” тэмцээний F хэсгийн тоглолт Португаль, Исландын шигшээ багуудын хооронд боллоо. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Роналду тэргүүтэй Португалчууд тоглолтын эхнээс бөмбөг эзэмшилтээр илүү байж эхний хагасын 31 дэх минутад Нани эхний гоолыг оруулснаар Португалчууд тэргүүллийг авсанаар тоглолтын эхний хагас дууссан. Тоглолтын хоёрдугаар хагасын 50 дахь минутад Исландын Б.Бьяднасон тооны харьцааг тэнцүүлсэн. Уламаар хоёр баг үлдсэн минутанд аль аль нь гоол хийж чадалгүй байсаар тоглолт тэнцээгээр дууссан.

 

 

Португалын шилдэг довтлогч К.Роналду шигшээдээ 127 дахь тоглолтоо хийж, Луиш Фигугийн рекорд амжилттай тэнцлээ. Харамсалтай нь энэ тоглолтод тэр гоол оруулж чадаагүй юм.

 

Португаль-Исланд 1:1


  • Португаль: Р.Патрисиу, К.Роналду, Виеринья, Пепе, Карвалью, Геррейру, Данилу, Перейра, А.Гомеш, Ж.Мариу, Моутинью, Нани.
  • Исланд: Хальдерсон, Севарсон, Сигурдсон, Арнасон, Скуласон, Гудмундсон, Гунарсон, Бьярнасон, Синторсон, Бедварсон.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ