Арьс гуужуулах шинэ аргазүйд монгол эмч нар суралцлаа

Монголын арьс, гоо заслын салбарт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор Европын Холбооны орнуудад арьс, гоо заслын чиглэлээр олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий олон улсын сургагч, эмч нар Улаанбаатар хотноо “Арьс гуужуулах шинэ аргазүй” сэдэвт сургалтыг амжилттай зохион явууллаа.
Уг сургалтад Арьсны Өвчин Судлалын Үндэсний төвийн арьс гоо заслын эмч нар, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн багш нар, Арьс гоо заслын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хамрагдаж сүүлийн үеийн туршлага судаллаа.
Мэсгүйгээр эрүүл, залуу харагдах чиг хандлага давамгайлах болсон энэ үед эмчилгээний гоо сайхны салбарт шинэ нээлт, технологиороо дэлхийд тэргүүлж буй Toskani Cosmetics Монгол дахь албан ёсны төлөөлөгч Le Beautique Spa салоноор дамжуулан энэ удаагийн сургалтыг зохион явуулсан юм.
Арьс, гоо заслын салбарын судалгаа шинжилгээ асар хурдтай хөгжиж, шинээр гарч буй бүтээгдэхүүн үйлчилгээний технологи улам нарийсч буй энэ үед арьс, гоо заслын эмч нар цаг үетэйгээ хөл нийлүүлж, шинэ технологи, шинэ арга зүйд байнга суралцах хэрэгтэйг сургагч багш нар онцолж, цаашид монгол эмч нартай тууштай, урт хугацаанд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Хүний эрүүл байх үндсэн шалгууруудын нэгт зүй ёсоор багтах болсон гоо сайхны эрүүл мэндийг Монгол Улсад өндөр түвшинд хөгжүүлэх чиглэлд шинээр нээгдсэн Le Beautique Spa салоныхан олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь “Арьс гуужуулах шинэ аргазүй”сэдэвт сургалт юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ