Т.Баясгалан: Эрдэмтэд өлсгөлөн зарлахаас ч буцахгүй

img

 

Засгийн газрын тогтоолоор Баянзүрх дүүрэгт байрлах Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг тус дүүргийн прокурорын газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг ШУА-ийн эрдэмтэн, судлаачид эсэргүүцээд байгаа юм. Энэ талаар “Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооны ахлагч Т.Баясгалангаас тодрууллаа.

 

-Засгийн газрын тогтоолыг ямар үндэслэлээр эсэргүүцэж буйгаа тодруулахгүй юу?

 

-Засгийн газрийн өнгөрсөн тавдугаар сарын 23-ны өдрийн 270 дугаар тогтоолоор БЗД-ийн 13-р хороонд байрлах Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байр буюу ШУА-ийн наймдугаар байрыг дүүргийн прокурорын газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ шийдвэрийг бид эсэргүүцэж “Шинжлэх ухаанаа аваръя” нэртэй түр хороо байгуулаад байна. Бидэнд эсэргүүцэх үндэслэл бий. Ер нь бол аливаа нэг байгууллагыг дэмжих нэрээр нөгөө байгууллагын өмч хөрөнгийг Засгийн газар дур мэдэн, сэм байдлаар гэнэт булааж авна гэдэг бол хууль зөрчсөн үйлдэл. Палеонтологийн хүрээлэн бол манай улсын нүүр царай болсон байгууллага. Энэ байгууллагад дэлхийд данстай эрдэмтэд байдаг, дэлхийд данстай ховор олдворууд зөвхөн энд хадгалагддаг ийм салбар. Гэтэл ийм салбарыг өнөөдөр байргүй болгоод хаяна гэдэг чинь тэнд байгаа судлаачдыг ажилгүй болгож байгаатай адил зүйл юм. Тэд хаана сууж ажлаа хийх юм. Хаана олдвороо хадгалж шинжлэх ухааны үйл ажиллагаагаа явуулах юм. Энэ маш хорлонтой. Магадгүй шинжлэх ухааныг хавчин гадуурхах далд бодлого байж магадгүй гэж бид хараад байна. Ер нь ч тийм гэж харагдаж байгаа.

 

-Хавчин гадуурхсан өөр жишээ бий юу?

 

-Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард үүрэг, чиглэл нь шал өөр геологийн хүрээлэнг манай хүрээлэнтэй хүчээр нэгтгээд Палеонтологи, геологийн хүрээлэн гэж нэг байгууллага болгосон. Тухайн үед гадныхан бүр гайхаж байсан. Монголчууд ингэтлээ ядарчихсан юм болов уу, яаж толгой нь хоосорхоороо ингэтлээ хоосордог байна. Газар ухдагаар нь л адилтгадаггүй юм бол ийм хоёр өөр шинжлэх ухааны салбарыг нэг хүрээлэн болгоно гэдэг юу гэсэн үг вэ гэж гайхаж байсан. Одоо жил болоод хүмүүст танигдаад бүр их эвгүй байдалд орж байна. Яг энэ үед нь дэлхийд нүүр царай болж байгаа Палеонтологийн хүрээлэнгийнхээ байрыг булаагаад авчихна гэхээр ямар үйл ажиллагаа явуулаад байгааг бид ерөөсөө ойлгохгүй байна. Үүнийг улстөржүүлэхгүй байхыг хүсэж байна. Энэ бол улстөрчтэй ямар ч холбоогүй. Энэ ганц Засгийн газрын хийж байгаа бодлогогүй алхам ч биш. Гагцхүү гаргаж байгаа бодлого шийдвэр нь ШУА-ийг, тэнд ажиллаж байгаа эрдэмтэн судлаачдыг дорд үзэж байгаад л их гайхаж бид тэмцэж байна.

 

-Бодлого шийдвэрээр гадуурхаж байна гэж та хэлэх гээд байна уу?

 

-Бодлого шийдвэр бол гарцаагүй хавчиж байна. Ялангуяа шинжлэх ухааны салбар буюу академи байгууллагыг илэрхий хавчиж байгаа нь мэдэгдэж байгаа. Хамгийн сүүлийн жишээ энэ. Гэнэтхэн нэг өглөө л байрыг нь аваад та нар гудамжинд гар гээд хэлчихэж байна. Ийм юм байж болох юм уу. Үүнийг хавчаагүй гэж хэлж болох уу.

 

-Засгийн газарт шаардлага хүргүүлэх үү?

 

-Бид ямар ч байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлнэ. Тэр нь хугацаатай очиж байгаа. Тэгээд болохгүй бол бид суулт зарлана. Бүр болохгүй бол шинжлэх ухааны салбарт бие сэтгэлээ зориулсан эрдэмтэд өлсгөлөн зарлахаас буцахгүй гэдэг зүйлийг хэлж байгаа. Дам сургаар бид сонссон. Энд 15 хүн л ажилладаг юм. Хэрэггүй шахуу нэг ийм байр байгаад байгаа. Үүнийг манайд өгчих гэж прокурорынхон дээш нь уламжилсан гэх аман яриа бидэнд сонсогдсон. Арай ч үгүй байлгүй гэж бид бодож л байна. Би нэг л зүйлийг хүсэж байна. Аливаа улс орон хөгжихдөө шинжлэх ухаанд тулгуурлаж хөгжих ёстой. Гэтэл сүүлийн 4 жилд шинжлэх ухааны салбарыг анхаарсангүй. Тэгсэн хэр нь бүтцийг нь дураараа эвдэж, орон тоог нь хүчээр тогтоож, төсвийг нь нэмдэггүй. Дээр нь байрыг нь өөр байгууллагад дур мэдэн шилжүүлж байгаа нь монгол улсын шинжлэх ухаан хэвийн байдлара хөгжих боломж байхгүй болчихлоо. Одоо шинжлэх ухааны салбарт шинээр орж ирж байгаа залуу эрдэмтэд ямар ч итгэлгүй болж байна. Тэгэхээр битгий ийм увайгүй үйл ажиллагаа явуулаач гэж хүсэх байна.

 

-Байраа суллаагүй байгаа биз дээ?

 

-Суллаж бол өгөөгүй. Хуулийн дагуу сарын дараа гүйцэтгэх үйл ажиллагаа явагддаг. Суллахгүй гэвэл магадгүй нэг өдөр  шүүх цагдаа нь ирээд биднийг зодож, гавлаад аваад явах юм байлгүй. Магадгүй тэр дотор байгаа олдворуудыг хага, хуга шидэх юм байгаа биз. Ийм л юм болно шүү дээ. Бид өгөхгүй гэж тэмцэнэ. Тэд суллуулах гэнэ. Хүчирхийлэл хүчирхийллийг л дагуулна. Нөхцөл байдал ийм л байгаа.

 

-Дэлхийд данстай эрдэмтэн, олдворууд бий гэж та хэлсэн. Цухас дурдаж болох уу?

 

-Дэлхийд данстай хамгийн том эрдэмтэн гэвэл манайд академич Барсболд гуай байна. Академич Б.Ринчин гуайн хүү шүү дээ. Үндсэндээ эцэг нь манай ШУА-ийн нүүр царайг алсаас харж хүүхдээ бэлдэж, хүү нь одоо дэлхийд алдартай академич болсон байна. Энэ хүний хийсэн ажил хэрэг, судалгаа шинжилгээний ажлыг дагаж Монголд жил бүр асар олон сая доллар орж ирж байдаг. Ер нь манай хүрээлэн олдворуудыг малтах зорилгоор улсаас нэг ч төгрөг авахгүйгээр зөвхөн гадны санхүүжилтээр бүх үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага шүү дээ. Олдворуудын хувьд одоохондоо ил гаргаад тавихад хайрламаар дэндүү сайхан үзмэрүүд яг одоо өөр байгууллагад өгөх гээд байгаа тэр байранд хадгалагдаж байгаа.

 

-Үнэт үзмэрүүдийг нүүлгэн шилжүүлэх боломжгүй юу?

 

-Тэднийг нүүлгэн шилжүүлэхийн тулд их нарийн судалгаа хийж, орчныг бүрдүүлсэн байх ёстой. Ер нь хөдөлгөж болохгүй олдворууд ч их олон байгаа. Ер нь дэлхийн хүн төрөлхтөний өв олдворыг манай улсаас олсон олдворуудаар баяжуулж байдаг юм. Үүний төлөө л энэ хэдэн эрдэмтэн судлаачид цаг наргүй ажиллаж, халуунд нь халж, хүйтэнд нь хөрж ажлаа хийж яваа. Ийм байтал байрыг нь булааж авч, эднийг ер нь яасан ч яадаг юм гэсэн байдлаар хандаж байгаа нь муухай юм.

 

-Ер нь энэ салбарт ажиллах залуу боловсон хүчин хомс болоод байна уу?

 

-Сүүлийн үед шинжлэх ухаанд чиглэж орж байгаа залуус их ховордоод байна. Ялангуяа чадалтай боловсон хүчин монголд тогтохоо байгаад байна. Энэ нь цалин мөнгө их бага. Судалгаа шинжилгээ явуулах орчин нөхцөл тааруутай холбоотой. Хангамж их муу. Ийм болохоор гадаад гараад л тэр чигтээ тэндээ шингээд байна. Монголд ирээд ажиллах ямар ч сонирхолгүй байна. Яах юм. Хийсэн бүтээсэн нь үнэлэгддэггүй. Дээрээс нь оюуны өмчийн хууль боловсронгуй бишээс болоод хийсэн бүтээлийг нь өөр хүн аваад ашиглачихаж магадгүй зэрэг янз бүрийн асуудлаас болоод залуус их дургүй болжээ. Бас цалин голоод явчихаад байна. Нэг залуу энэ салбарт ажиллаад гэр бүлээ аваад явах ямар ч боломжгүй.  Ядаж 8 хувийн зээл авах гээд очиход банкны шалгуурыг нь эрдэм шинжилгээний ажилтан давахгүй байна. Энэмэтчилэн олон зүйлийн бэрхшээл байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Би бас Монголын эрдэмтэн гэхээр л нэг буурал толгойтой зөрүүд, залхуу хөгшин гэж боддог байлаа. Гэтэл нэг төслийн ажлаар хөдөө олон хоног хэсэг судлаачидтай хамт яваад миний бодол их өөрчлөгдсөн. Эрдэмтэн судлаачид бол үнэхээр мундаг мэдлэгтэй, алсын хараатай, ул суурьтай даруухан хүмүүс байдын байналээ. Эрдэмтэн хүн бол амьдралыг арай л өөрөөр хардын байна лээ. Улс орны хөгжил чухал гэхдээ хүн төрөлхтөний хөгжлийг тэд харж ажилдаг байх. Тэгэхээр тэдэнд мөнгө, ашиг орлого тийм чухал биш аливаа зүйлийн мөн чанар учир ухааныг л олохын төлөө зүтгэдэг. Тиймдээ ч тэд өнөөдөр ядуу байдаг байхалдаа
2016-09-27
Зочин:
Naad heden erdemten ner zuusen hor nairuulagchidiig hoogood yavuul Yu ch hiihgui, gadaad dotoodod tugssen erch huchtei jinhene erdemtdee gaduurhaj, zahiral professor nertei sheesuud ni tusliin munge idsen, yu ch hiihgui, hiih chadvargui socializmiin uyiin medlegtei hotsrogdson yumnuud bdg sh de. Uls uneheer anhaaral tavimaar bval uur handlagati bsn deer dee. -t Uls turees angid, 2-t togtmol tsalin tavihgui, erdemted tusul bichij shalgaruulj , batlagdsan tusveere tsalin bagj tomiloltoo burduuleh,3-t tusul zarlahdaa neelttei, yamar ch erdemten oroltsoh bolohoor bh. Es tegvees iimerhuu bug bolson yumnuud heden arvan jileer yu ch hiihgui toos shoroond daragdaj shinjleh uhaanii hugjil zogsooh bolno
2016-06-16
Монгол:
Тэгээд өлсгөлөн зарлаачээ төрийн төлөө эрдэмтэн огогтно боож үхнэ гэдэг шог зүйр үг гарга
2016-06-16
үнэн үнэн:
тиймээ. манай эрдэмтэд ер нь ямар судалгаа эрдмийн ажил бүтээл хийдэг юм бэ?
2016-06-15
Зочин:
Монгол улсад байр сав, газрын дайн хэзээ дуусах юм бол? Өөрчлөлт нэрээр үгүй мөн олон байрыг гувчуулж бна даа. Сонгууль болхоос өмнө нэг эрх мэдэлтэн амжиж хувьдаа авч бгаа биз дээ. Ухаанаа алдатлаа дайрч байна даа. Манай академийн хүрээлэнгүүд өнгөрсөн жилээс улс төрийн дайралтад өртөөд бгаа л даа. Академийн удирдлага буруутай. Хотны нохой хээрийн боохойтой нийлвэл ямар аюул дагуулдагийн алтан жишээ энэ.
2016-06-15
Зочин:
manai erdemted zalhuu tsag ursen humuus l baidag sh dee,,,
2016-06-15
үнэн үнэн:
тиймээ. манай эрдэмтэд ер нь ямар судалгаа эрдмийн ажил бүтээл хийдэг юм бэ?
Зочин:
manai erdemted zalhuu tsag ursen humuus l baidag sh dee,,,
2016-06-15
Зочин:
httpzaluuchuul.miniih.comindex.phphomepost50
2016-06-15
zochin:
enee bol aimshigt ur dagavart hurgeh oyuni hoosrol shuudee.
2016-06-15
zochin:
uls turchdud mungu,erh medeld shunahaas uur oyun uhamsrin yanar ch chdvar baihgui.odoo bur soyol shinjlah uhaani uv soyoltoi dain zarlaj terrorostuud shig aashilj baikh shivdee.
2016-06-15