Жуучлалаар ирсэн исламчуудыг хүлээн авахгүй

img

Тэрбумтан Дональд Трамп сонгуульд ялалт байгуулж Цагаан ордны тэргүүн болбол хамгийн эхэнд исламын шашинтнуудын аялах эрхийг хязгаарлаж, тэднийг аль ч аяллын компанийн тусламжтай Америкт ирэх боломжгүй болгоно хэмээн мэдэгдлээ.

 

Трамп “Би Ерөнхийлөгч болбол эхлээд Америкт амьдарч буй исламын шашинтнуудын мэдээллийг цахимжуулах зорилготой байсан. Энэхүү бүртгэлийн ажил дууссаны дараа дахин нэмж исламын шашинтнуудад орогнол олгохгүй харин исламын шашинтнуудын Америкт жуучлалаар ирэхийг нь хориглохгүй хэмээн боддог байлаа. Харамсалтай нь Орландогийн халдлагын дараа миний бодол өөрчлөгдсөн. Улсаа хамгаалахын тулд жуучлалаар ирсэн исламын шашинтнуудыг ч хүлээн авахгүй. Гэхдээ энэ бүхэн намайг ялалт байгуулсан цагт хэрэгжих учиртай” гэж мэдэгджээ. Трамп мөн Европын орнууд аялгүй байдлын үүднээс исламын шашинтнуудад орогнол олгохгүй байхыг уриалсан байна.

 

Өнгөрсөн онд Европын орнууд исламын шашинтай 12 улс буюу Сомали, Мали, Ливи, Египет, Ирак, Ливан, Филиппин, Индонез, Малайз, Афганистан, Пакистан болон Йемен улсын 74.283 хүнд орогнол олгосон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hujaa:
Zub demjij bna
2016-06-16
Зочин:
Трампын зөв.
2016-06-16
зочин:
ёстой зөв
2016-06-16