Илдэн дээр гүйгч илдээ тайлжээ

img

Паралимпийн нэрт тамирчин Оскар Писториус өчигдрийн шүүх хурлын үеэр анх удаагаа хиймэл хөлөө тайлсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр танхим тойрч алхаж, өөрийгөө буруугүй гэдгээ нотлохыг хүсчээ. Тамирчин эр найз бүсгүй Рийва Стинкэмпийг хулгайчтай андуурч, хэд хэдэн удаа бууджээ. Харин хохирогчийн талаас тамирчинг найз бүсгүйгээ санаатай хөнөөсөн хэмээн  мэдэгдэж, шүүхэд өгсөн юм.

 

Өмнөх шүүх хурлын үеэр тамирчинг найз бүсгүйдээ гар хүрч, байнга сэтгэл санааны дарамт учруулдаг байсныг тогтоосон билээ. Прокурорууд тамирчныг буруутай хэмээн үзэж, 15 жилийн хорих ялаар шийтгэх санал гаргасан байна. Харин тамирчин эр өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдэж, давж заалдаж буй билээ. Шүүхийн эцсийн шийдвэр ирэх сарын 6-нд гарах юм байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
hereg hiisen ni batlagdchaad bhad hudlaa jujigleed enemuu erchuud gj yostoi zevuun novshnuud shu. shorondoo orvol taarna
2016-06-16