Египетийн онгоцны хэлтэрхийг олжээ

Газар дундын тэнгисээс Египетийн “Egypt Air” компанийн “Airbus A320-232” онгоцны хэлтэрхийг аврагчид олсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Эдгээр хэлтэрхийг уснаас гаргах ажиллагааг эхэлүүлсэн талаар Египетийн Тээврийн яам мэдээлэв.
Тэнгисийн ёроолд хайгуул хийж буй шумбагч хөлөг өчигдөр 15.00 цагийн орчимд онгоцны хэлтэрхийнүүдийг олсон болохыг төв станцдаа мэдэгдсэн аж. Харин ослын гол гэрч хар хайрцагнуудыг хараахан олоогүй болохоо Тээврийн яамнаас мэдээллээ. Хар хайрцагнууд олдох хүртэл хайгуул үргэлжлэхийг Ерөнхийлөгч Абдулла Фаттах аль Сиси хохирогчдын гэр бүлд амласан байна.
Өмнө нь аврагчид онгоцны сандал, далавчны хэлтэрхий, зорчигчдын хувцас болон эд хэрэглэлийг олсон юм. Ослоор 66 хүн амиа алдсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ