Оросын фанатуудыг “Charlie Hebdo” шоглов

Францын шог сэтгүүл “Charlie Hebdo” шинэ дугаартаа Оросын хөлбөмбөгийн шигшээ багийн фанатуудыг шоглосон талаар “www.newsoftheday.net” мэдээллээ.
Сэтгүүл “Оросын фанатуудыг эмх замбараагүй байдлыг бий болгогчид” хэмээн тодорхойлжээ. Шинэ дугаарын эхний нүүрэнд нүд нь хөхөрч, цус болсон бейсболын цохиур байсан орос фанат “Бид бол танхай залуус. Францад зөвхөн зодоон хийхээр ирсэн. Өө үгүй юм байна. Бас дуурь үзэхээр ирсэн” хэмээн бичжээ.
“Евро 2016” тэмцээний эхний өдөр Марсель хотноо Орос болон Английн фанатууд зодолдсон билээ. Мөн энэ сарын 14-ны өдөр Оросын фанатууд Английн хөгжөөн дэмжигчид рүү чулуу нүүлгэсэн бол өчигдөр хоёр улсын фанатууд Лилль хотноо мөргөлдөж, 30 гаруй хүн гэмтжээ.
Оросын хөгжөөн дэмжигчид эмх замбараагүй байдлаа эцэслэхгүй бол Оросын хөлбөмбөгийн шигшээ багийг тэмцээнээс хөөхөө Европын хөлбөмбөгийн холбооноос дахин сануулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ