Матар хүүхдийн аминд хүрчээ

АНУ-ын Орландо хотноо дахин аймшигт хэрэг гарчээ. Тус хотноо байрлах “Walt Disney World” төвөөр үйлчүүлж байсан хоёр настай хүүг матар хөнөөжээ. Хүү голын эрэг дээр тоглож байсан аж.
Матар хүүгийн хөлийг хүндээр гэмтээжээ. Түргэн тусламж 15 минутын дараа хэргийн газар ирсэн байна.
Хүүгийн гэр бүл болон хамгаалалтын ажилчид матарнаас болж хүүг уснаас гаргаж чадахгүй хугацаа алдсан хэмээн гэрчүүд мэдээлжээ. Аврагчид өчигдөр 17.00 цагийн орчимд голоос хүүгийн цогцсыг гаргана авчээ.
Цагдаагийнхан хүүгийн үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж буй бол хохирогчийн гэр бүл Диснейлэндийг шүүхэд өгч, үйлчлүүлэгчийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй хэмээн буруутгасан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ