Монголын газар нутгийг сүйтгэж байгаа хүмүүсийн нэрийг зарлана

11.00 цагт: Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторингийн явц, санал тоолох автомат машиныг шалгах, турших үйл ажиллагаанд тавьж буй хяналт болон хэвлэл мэдээллийн мониторингийн эхний долоо хоногийн дүнг Нээлттэй нийгэм форумаас танилцуулна. Утас: 313207
11.00 цагт: “Онги голынхон”, “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”, “Салхин Сандаг”, “Ариун суварга” хөдөлгөөнөөс Монголын газар нутгийг сүйтгэж байгаа хүмүүсийн нэрийг зарлаж Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.30 цагт: "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн бичлэгийн талаар, 50 сая төгрөгний талаар Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99012432
11.30 цагт: "Монсудар" хэвлэлийн газар болон "Интерном" номын их дэлгүүр хамтран “Зуныг номтой өнгөрүүлцгээе” уриатай өдөрлөг зохион байгуулна.
15.00 цагт: Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү Япон улсын Засгийн газрын Соёлын ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд “Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн дагуу тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ