Чөлөөтийн бүсгүйчүүд Польшийн дэвжээнд барилдана

Польш улсын Спала хотод эмэгтэй чөлөөт бөхийн ХХ дахь удаагийн “Poland Open” олон улсын тэмцээн өнөөдөр эхэлнэ. Энэ тэмцээнд АНУ, Иран, Казахстан, Монгол, ОХУ, Герман, Швед, Японы бөхчүүд оролцож байна. Өнөөдөр тэмцээний 48, 55, 60, 69 жингийн барилдаанууд явагдана.
Манай улсаас 58 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /“Алдар” спорт хороо, үндэсний шигшээ баг/
олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа /”Хилчин” спорт хороо, МҮИС/
П.Орхон /“Алдар” спорт хороо, ШУТИС
үндэсний шигшээ баг/, Б.Шоовдор /ҮБТДС, үндэсний шигшээ баг/
63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг /“Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ баг/
69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа / “Алтай констракшн” компани,Төмөр замын цагдаа, үндэсний шигшээ баг/, олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг /“Хилчин” спорт хороо/ нар барилдана.
Тэмцээн маргааш өндөрлөнө. Сонирхуулахад Польшийн нээлттэй тэмцээнд манай тамирчдаас өмнө нь 2014 онд ОУХМ С.Бямбацэрэн, МУГТ С. Цэрэнчимэд, МУГТ С. Батцэцэг, 2015 онд ОУХМ Б. Шоовдор, МУГТ О. Насанбурмаа нар түрүүлж байжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ