Египетийн онгоцны хар хайрцгийг оллоо

img

Газар дундын тэнгист осолдсон Египетийн “Egypt Air” компанийн “Airbus A320-232” онгоцны хар хайрцгийг олсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Аврах алба “Нисгэгчийн бүхээгт байрлах хар хайрцгийг олсон. Уг төхөөрөмжийг Каир хот руу илгээсэн. Тун удахгүй мэдээллийг тайлж эхэлнэ” хэмээн мэдэгджээ.

 

Хар хайрцагны бичлэг олдохоос нэг өдрийн өмнө тэнгисийн ёроолд хайгуул хийж буй шумбагч хөлөг онгоцны хэлтэрхийнүүдийг олсон билээ. Аврагчид онгоцны хэлтэрхийнүүдийг гаргахаар ажиллаж байна.

 

Урьдчилсан таамгаар онгоцны ариун цэврийн өрөөнд тэсрэх бөмбөг дэлбэрсэн байх магадлалтай хэмээн Египетийн Тээврийн яам мэдээлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ