Алеппо хотноо гал зогслоо

img

 

АНУ, ОХУ-ын удирдлагууд хэлэлцсэний эцэст Сирийн Алеппо хотноо 72 цагийн хугацаатай гал зогссон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. энэ хугацаанд олон улсын хүмүүнлэгийн элч нар тус хотын иргэдэд тусламж нийлүүлэхээр тохиролцсон талаар НҮБ-ын хэвлэлийн албанаас уламжлав.

 

 

Хэдий өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхийлөгч Барак Обама болон В.Путин Сирийн Засгийн газрын хяналтад байгаа бүс нутгуудад гал зогсоох хэлэлцээр байгуулсан ч энэ хугацаанд уг хэлэлцээр хэд хэдэн удаа зөрчигджээ. Сүүлд Алеппо хотноо байрлах гурван эмнэлэгийн байгууллагыг агаараас бөмбөгдсөн билээ.

 

Уг үйл явдлын дараа Алеппо хотноо сөргөлдөгч талууд харилцан буудалцаж эхэлжээ.

 

Харилцан сөргөлдөөний улмаас 12 хүн амиа алдсан байна. НҮБ-ын Аюулгүй зөвлөл Алеппо хотыг бөмбөгдсөн хэрэгтэнг эрэн сурвалжиж, олон улсын шүүхэд өгөхөөр төлөвлөж буй юм.

 

Пентагон Алеппо хотыг Оросууд бөмбөгдсөн хэмээн сэрдэж буй бол Орос уг хэрэгтэй хэт даврагчид холбоотой хэмээн мэдэгджээ. Одоогоор Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэл Алеппо хотыг бөмбөгдсөн хэмээн мэдэгдээгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ