БНХАУ-ын зах зээлийг МАН зохицуулна гэв үү

img

УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчид орон нутагт сурталчилгаагаа хийж байхдаа малчдыг өлсөж, ядуурлын туйлд орсон мэтээр доромжлов. Тэд “Ардчилсан нам малын түүхий эдийн үнийг унагаж, малчдыг ядууруулсан” хэмээн ярьж явна. Уул уурхайн түүхий эд, малын түүхий эдийн үнийг Монгол Улс, аль нэг улстөрийн хүчин зохицуулдаггүй. Малын түүхий эдийн том зах зээл болох БНХАУ-д малын арьс, ширний үнэ огцом унасан. Түүхий эдийн үнэ унаснаас үүдэж Өвөрмонголын малчид арьс, шир шатааж эсэргүүцэл илэрхийлж байсныг уншигчид санаж байгаа биз ээ. Тодруулбал, Шилийн гол аймгийн малчид нэгдэж арьс шир, түүхий эдийн үнэ өсгөхийг шаардаж тэмцсэн юм. Энэ нь түүхий эдийн үнийн уналт, эдийн засгийн хямрал Монголд биш олон улсынх гэдгийг харуулж байгаа юм. Гэтэл МАН-ынхан дэлхийн эдийн засгийн хямралд Ардчилсан намыг буруутгаж, сонгуульд ялбал БНХАУ-д түүхий эдийн үнийг өсгөчих мэтээр популизм хийж явна.

 

Монгол Улс түүхэндээ анх удаа 56 сая мал тоолууллаа. МАН-ын хар PR хийж байгаа шиг малчдын амьдрал төдийлөн дордоогүй. Малаа эрүүлжүүлсэн малчид “Сайн малчин” хөтөлбөрт хамрагдаж зээлийн хүүгээ 30-аас 10 хувьд буурууллаа. Хүүхдүүд нь бага хүүтэй сургалтын төлбөрийн зээл авах боломж ч бүрдлээ. Малчид малынхаа махыг гадаадад өндөр үнээр экспортлох боломж бүрдэж байна. Энэ бол дэлхийн эдийн засгийн хямралын эсрэг Ардчилсан намын хийсэн ажлуудын багахан хэсэг. Дэлхийн эдийн засгийн хямралыг зохицуулчихна гэж ярьж байгаа МАН-ын амлалт, хямралын эсрэг арга хэмжээ авч буй АН-ын ажил хоёрын ялгаа энэ.

 

Б.Зулсар 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ман гараад юм хийж харагдаач өмнө нь хийсэн юм байгаа билүү Миеэгомбын Энхболдын охин нь таргалж Тэр өөрөө газар зарж баяжсан л байх даа.
2016-06-19
me enhbold:
ene ajiliig me enhbold geech gazariiin tonuulchin zohitsuulah yum geseen
2016-06-19
zochin:
MAN garaad ch yu ch oligtoi ym hiihgui buur medegded bgan chin .... yostoi negee Jargalsaikhan guain heldegeer huuchin uzel surtalaar humuusiin tarhiig ugaah ged baidag tsag chin engersen ged bsan shig odoo humuus ymiig yalgaj salgaj oilgohtoigoo bolson ardchilsan namiig bish ARDCHILAL.g ard tumen bugd husch bna tiim bhor ali ch nam ni bai zev bodlogo.g humuus dagana
2016-06-19
Зочин:
Ардчилсан намын сонгосноос болж малчид ядуурсан нь үнэн шдээ
2016-06-19
зочин:
өрөнд оруулж эдийн засгийн хямруулсан ард түмний амьдралыг доройтуулсан нь аль нам билээ гэдгийн хүмүүс мэдэж байгаа сонгуулиах хариуцлага тооцох шаардлагатай үе ирчихээд байна
2016-06-19