Ажил, мэргэжилтэй болгоно гэхэд юунд дургүйцэв

img

Энэ зууныг даяаршлын зуун хэмээн нэрийдэж, тэр ч утгаараа монгол залуус эх орноосоо гарч харь нутагт очиж амьдрах болсон. Бүр харийн хүнтэй гэр бүл болж, үр хүүхдийг нь төрүүлж айл гэр болон амьдардаг болоод байгаа. Тийм ч утгаараа харь оронд очиж “харлаж” амьдрах нь бараг л энгийн үзэгдэл болсон гэж хэлж болно. Дэлхийн аль ч оронд очсон монголчууд байдаг гэцгээдэг. Харин ихэнх нь хууль бусаар “харлаж” амьдардаг. Харласан монголчуудад ажил олддоггүй, олдсон ч хамгийн хүнд хүчир, хар ажил олдож, эзэндээ бичиг баримтаа барьцаалан байж амьдрах аяддаг нь үнэн. Хэрвээ баригдвал шууд л эх орон руу нь буцаана. 

 


 

Энэ бол “харьд харлагсад”-ын зовлон. Саяхан хэсэг найз нар маань, Монголын залууст сэтгэл хангалуун амьдрахын тулд хоёр зам л үлдэж  хэмээн ярив. Эхнийх нь аль нэгэн улс төрийн намд элсч, хэн нэгний гар хөл болох. Нөгөөх нь гадаадад гарч, хүнд хүчир ажил хийх хэмээн ярьсан юм. Тухайн үед нэг их тоогоогүй өнгөрүүлсэн энэхүү яриаг хүлээн зөвшөөрөхөөс ч өөр аргагүй үнэн болж байх шиг. Яг үнэндээ одоо сонгуулийн сурталчилгаа, хар цагаан пиарын дунд монголчууд өдөр хоногийг өнгөрүүлж байна. Энд тэндгүй л хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж байх зуур ажил хийгээгүй нөхдүүд амаа цангатал хэн нэгнийг муулж, шүүмжилж байна. 


 
Үүний тод жишээ бол Японд ажиллах хүч гаргаж, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлнэ хэмээн зорьсон хүмүүсийн ажлыг харлуулж эхэлсэн явдал. Учир юу хэмээвээс, УИХ-ын дарга Япон улсад айлчлаад ирэхдээ Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээг хэрэгжүүлэхэд хөрөнгийн урсгалаас гадна хүн хүч, мэргэжилтний урсгалыг зайлшгүй бий болгох шаардлагатай. Энэ ч үүднээс Монгол Улсаас Япон улсад мэргэжлийн ур чадвартай залуучуудыг бэлтгэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. 


 
Харин Монгол Улсын Засгийн газар хооронд хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах санамж бичигт Хөдөлмөрийн сайд гарын үсэг зурсан. Энэ ямар учиртай вэ гэвэл, Япон улсаас технологи импортлох, ноу хау-д суралцах, залуучуудыг дорнын соёл, технологийн дэвшлээс суралцуулах зорилготой хэмээн сайд тайлбарлаж байсан. Хамгийн гол тодорхой тохирсон нэг зүйл нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хэдий хэмжээний мэргэжлийн ур чадвартай залуус хэрэгтэй байна, тэр хэмжээгээр Япон улсад дадлагажуулна гэсэн байгаа юм.


 
Тэгэхээр манай зүгээс залуучуудаа МСҮТ-өөр дамжуулан хэлний бэлтгэлд хамруулж, Япон улсад дадлагажуулна гэсэн үг. Түүнээс гадна Япон улс 2020 онд нийслэл Токиодоо зуны олимпийн 32 дугаар наадмыг зохион байгуулах эрх авсан. Олимпийн бэлтгэл хангах их бүтээн байгуулалт өрнөхтэй холбоотойгоор тус улс барилгын салбартаа шаардлагатай ажиллах хүчнийг гаднаас авах тухай яригдаж байгаа энэ үед 10 мянган залууг ажиллах хүчнээр Япон руу явуулж, мэргэшүүлнэ гэдэг сайхан ажил. 18-39 насны залуус Японы технологийн салбарын зах зээл дээр хөдөлмөр эрхлэн эргээд эх орондоо мэргэжилтэй боловсон хүчин болон ирж хамтдаа хөгжих сайхан боломж бүрдэж байна гэсэн үг. 


 
Яг үнэндээ тэд залуусыг хар ажилд явуулъя, хараар амьдруулъя гэсэнгүй. Япон шиг өндөр хөгжилтэй оронд очоод, ажил сураад ирэхэд юу нь болохгүй гэж. 10 мянган айл хүүгээ, охиноо өндөр хөгжилтэй улс руу явуулж, мэргэжилтэй боловсон хүчин болгоод авна. Эх орондоо ирээд ажил хөдөлмөр эрхлээд эхэлбэл тэр хэмжээгээрээ дипломтой ажилгүйчүүдийн тоо багасч, олон айлын амьдрал ахуй сайжирна.


 
Хүн ажилтай болгож өгье гэхэд дургүйцэх хүн тэр бүр гарахгүй л болов уу. Халамж аваад сурчихсан, хүнээр тэжээлгээд сууж байх дуртай хүн цөөхөн байгаа гэдэгт итгэж байна. Ер нь ч тэгээд өндөр хөгжилтэй өөр орнуудтай ч гэсэн энэ мэт гэрээг хийж, ажилгүй залуусаа ажилтай, орлоготой болгох асуудлыг хоёр гараа өргөөд дэмжих хэрэгтэй. Улстөржилт, сонгуулийн хар пиар энэ ажилд бүү саад болоосой. 

 

Эх сурвалж: mminfo.mn 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Энэ бол зүгээр л сонгуульд гарахын тулд гэнэн Монголчуудын хэрэгцээн дээр тоглож цаагуураа хорлож байгаа арга. Эрүүл чийрэг залуусаа харь оронд хэдхэн халтар төгрөгний төлөө хар ажил хийлгэхээр цөлж, өөрсдөө энэ хооронд нь соёлтой аргаар ард түмний хөрөнгийг хэдэн тэрбумаар нь хулгайладаг энэ арга чинь шударга уу. Энэ хорон бодлогын чинь гайгаар ихэнх нь ид хийж бүтээх насан дээрээ эх орондоо хөдөлмөрийн чадваргүй болон буцан ирж, олон гэр бүл салж хүүхэд өнчирч бна. Монголыг хөгжүүлэх бодлого үүнээс өөр байхгүй болчихсон юм бол ахин энэ муйхар аргаараа өөрсдөө явж тэр ажлыг нь хийж үзэн ээлжээ солих хэрэгтэй.
2016-06-20
Зочин:
Бүрэн шийдэгдээгүй асуудлыг сонгуульд ашиглах хэрэггүй. Санамж бичиг бол гэрээ биш. Энэн шиг санамж бичгийг тоолох юм бол хэдэн мянгаараа бий. Гэрээ болсон нь тоотой. Гэрээ нь биелсэн нь бүр цөөхөн. Ийм л байна.
2016-06-20
Бямбасайхан:
МАН их сайхан нам даа ер нь сэтгэл татам нам шүүдээ, бодохоос л хайр хүрээд байдаг юм
2016-06-20
zochin:
100000 hun gej yu yariad bnaa. Jaahan barimjaatai yarih heregtei bna shuu
2016-06-20
teregnii 2 dugui:
Ardchilsan nam ch nam bish, zugeer l avligachdiin tom suljee. Ardiin nam bol bur bish, gazar, uul uurhain ordiin naimaa geed buh zuil deer 2 namiinhan sulbeetei. Ali ali ni bodit uneniig bish, zugeer l erkh medliig gartaa avahiin tuld yu ch yarij helehees butsahguin negen jishee ni ene Japan ulsad ajilchin ilgeeh yum. Yavaandaa tanaikhaas hun avch ajilluulj boloh yum gesen l bolohoos yag odoonoos 10000 gesen yum yamar ch Japan hun yarihgui, ta nar nuguu uls orniihonoo soyol zan zanshliig baga ch gesen gadarlaj baij burah heregtei shuu
2016-06-20
Зочин:
ажилтай болгож болно ооооо. Гол асуудал нь 4 жил зүгээр байж байгаад одоо гэнэт гэдэг нь сонгуулийн шоу
2016-06-20