Сонгино арилгах үедээ уйлахгүй байх арга
Америкийн “www.wikihow.com” сайт сонгино арилгах үедээ уйлахгүй байх аргаас нийтэлжээ.
Алхам №1

Сонгино хэрчих хутга иртэй байх ёстой.
Алхам №2

Усан дотор сонгиноо хийгээд хэрчихэд нүд хорсохгүй.
Алхам №3

Мөн сонгино хэрчиж байхдаа аяганд ус хийгээд хажуудаа тавиарай.
Алхам №4

Сонгино хэрчих үедээ амаа бага зэрэг ангайхад уйлдаггүй байна.
Алхам №5

Сонгиноо хэрчихээсээ өмнө хүйтэн усанд 1-2 минут хий. Энэ арга сонгиноны аагийг багасгадаг байна.
Алхам №6

Гүнзгий амьсгаа авах.
Алхам №7

Талх идэх. Сонгино хэрчихээсээ өмнө гурилан бүтээгдэхүүн бага зэрэг идээрэй.
Алхам №8

Усны шил зүүж болно.
Алхам №9

Сонгиноо хэрчихээсээ өмнө хэсэг цонхон дор тавих.
Алхам №10

Усанд хийсэн сонгино дээрээ бага зэргийн давс хийгээд хэрчээрэй.
Алхам №11

Мөн сонгино хэрчих үедээ лаа асаагаарай. Энэ арга сонгиноны аагийг багасгах болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ