Онгоцны хар хайрцаг их гэмтжээ

Францын нийслэл Парис хотоос Египетийн Каир хот руу хөөрсөн “Egypt Air” компанийн “Airbus A320-232” онгоц Газар дундын тэнгист осолдож, 66 хүн амиа алдсан билээ. Хайгуул хийж буй Египетийн шумбагч онгоц өнгөрөгч долоо хоногт нисгэгчдийн бүхээгний хэсгийн хар хайрцгийг олсон юм.Тэгвэл хар хайрцагны мэдээллийг тайлахад их хугацаа шаардлагатай байгаа талаар Египетийн Тээврийн яамны хэвлэлийн алба Америкийн “Ройтерс” агентлагт мэдэгджээ.
Онгоцны сүйрлийн улмаас хар хайрцаг их гэмтэж, мэдээллийг тайлахад гадаадын мэргэжилтнүүдийн туслалцааг авах шаардлагатай байгаа гэнэ. Албаныхан ирэх сардаа багтаан хар хайрцагт түгжигдээд буй мэдээллийг тайлахаа хохирогчдын гэр бүлд илэрхийлжээ. Мөн аврагчид Газар дундын тэнгист зорчигчийн хэсэгт байрлах хоёр дахь хар хайрцгийг хайж байгаа юм.
Египетийн Ерөнхийлөгч Адбулла Фаттах аль Сиси “Хар хайрцагны мэдээлэл тайлагдсан цагт онгоц сүйрсэн шалтгааныг тогтоох болно. Гэхдээ урьдчилсан байдлаар онгоц террорист халдлагын золиос болсон” хэмээн мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ