Зорчигчдоо орхиод нисчээ

img

Германы “Eurowings” компанийн онгоц цаг барьдаггүй 50 зорчигчоо орхиод ниссэн талаар “www.rt.com” мэдээллээ. Германы “Düsseldorf” нисэх буудлаас онгоц орон нутгийн цагаар 21.35 цагт Дрезден хот руу хөөрчээ. Уг нислэгт багийн 12 гишүүн болон 90 зорчигч зорчих ёстой байжээ. Онгоц зорчигчдоо орхин хуваарийн дагуу нислэгээ үйлдсэн нь зорчигчдын бухимдлыг төрүүлсэн байна.

 

“Eurowings” компанийн хэвлэлийн төлөөлөгч “DNA” агентлагт “Бид тээврийн болон нислэгийн график, цагийн хуваарийн дагуу нислэгээ үйлдсэн. Онгоцны буудалд хоцорсон зорчигчид хуваарьт нислэгээс хоцорсон” гэж ярьжээ.

 

Хуваарьт цагаасаа хоцорсон зорчигчдын тийзийн мөнгийг тус компани буцаан олгохоо мэдэгдэж, дараагийн онгоц ирэх хүртэл зорчигчдын байрлах зочид буудлын мөнгийг төлөхөөр тохиролцсон байна.

 

“Уг асуудалд зорчигчид буруутай ч бид үйлчлүүлэгчдээ алдахыг хүсэхгүй байна” хэмээн “Eurowings” компанийн гүйцэтгэх захирал мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Germanud ch tsagig yas barina l daa.
2016-06-21