Сири хүүхдүүдийг бууджээ

Туркийн хилийн хамгаалагчид өчигдөр Сирийн есөн хүүхдийг буудаж, хөнөөсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хүүхдүүд хууль бусаар хил давахыг оролдсон байна. Мөн амиа алдсан хүүхдүүдээс гадна есөн хүн гэмтэж, Туркийн хил дээр байрлах олон улсын тусламжийн төвд хэвтэн эмчлүүлж эхэлжээ. НҮБ, Туркийн дээрх үйлдлийг буруутгасан байна. Харин хилийн хамгаалагчид "Бид сануулга өгөх зорилгоор агаарт хий буудсан” гэж мэдэгджээ.
Хууль бусаар хил давахыг оролдсон иргэд Сирийн Жиср аль-Шугоур хотын иргэд гэнэ. Тус хотын ихэнх хэсэг нь хэт даврагчдын хяналтад байдаг юм. Сирийн Хүний эрхийн байгууллага “Он гараад Туркийн хамгаалагчдын гарт Сирийн 60 иргэн амиа алдсан” гэж мэдэгджээ. Гэхдээ уг мэдээллийг Туркийн Засгийн газраас эрс үгүйсгэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ