Евро:2016 Уэйлс-ОХУ

img

Уэйлс 3:0 ОХУ

 

 

Европын АШТ-ий “B” хэсгийн сүүлийн тоглолт боллоо. Энэ хэсэгт англичуудыг тэргүүлнэ гэж ихэнх хүмүүс найдаж байсан. Харин Уэйлсийн шигшээ баг ОХУ-ын шигшээг 3:0-ээр буулган авснаар 6 оноотойгоор хэсгээ тэргүүлж шөвгийн 16-д шалгарч үлдлээ. 

 

 

11 дэх минутад Ж.Аллены оновчтой дамжуулалтаар А.Рамсэй гоолын салхийг хагалж эхний гоолыг оруулсан. Эхний гоолоос 9 минутын дараагаар Нэйл Тэйлор тооны харьцааг холдуулсан.2010 оноос хойш шигшээ багтаа 31 тоглолт хийгээд буй Тэйлорын хувьд шигшээдээ хийсэн хамгийн анхны гоол нь энэ байлаа.Түүний гоол Евро 2016-д орсон 50 дахь гоол болсон юм.

 

 

Хоёрдугаар хагасын 67 дахь минутад Рамсэйгийн дамжуулалтаар Бэйл Еврогийн гурав дахь гоолоо хийж, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Гарет Бэйл хэсгийн 3 тоглолтонд бүгдэд нь гоолдсон 2004 оноос хойших анхны тоглогч боллоо.

 

Харин Оросуудын хувьд 3 тоглолтоос 2 ялагдал, 1 тэнцээ авч 1 оноотой хэсгийн сүүлийн байрт орж нутаг буцлаа.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ