Нисэх, Өлзийтийн замд шалгалт хийж байна

img

Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга нарын хамтран баталсан “Түгээмэл тархацтай ашигт матмал олборлож буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих хамтарсан шалгалтын удирдамж”-ийн дагуу 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хяналт шалгалтыг 24 цагаар дээрх байгууллагууд хамтран зохион байгуулан ажиллаж байна.

 

Био, Шувуу, Нисэх, Өлзийт орчмын замд хамтарсан шалгалтын хугацаанд 2070 тээврийн хэрэгсэл шалгагдснаас "ЕС" зөвшөөрөлгүй хөдөлгөөнд оролцсон 266, Автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт шаардлагыг хангаагүй 108, техникийн оношлогоо үзлэгт хамрагдаагүй 18, нийт 392 зөрчлийг илрүүлж 99 зөрчлийг газар дээр нь арилгуулж, цагдаад 58 бичиг баримт шилжүүлсэн, 21 аж ахуйн нэгж, байгууллагад, 6 албан тушаалтанд, 208 иргэнд, нийт 235 зөрчилд Автотээврийн тухай хуулийн дагуу 23.1.4 дэх заалтыг үндэслэн 4,795,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон аж.

 

Замын хөдөлгөөнд оролцож ачаа тээвэрлэж буй тээврийн хэрэгслүүдийг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах үндсэн шаардлагуудыг хангасан байхаас гадна автозам, замын байгууламжийн бүрэн бүтэн байдал, зам талбай бохирдуулахгүй байх /ачиж яваа ачаа нь унахгүй, асгарахгүй, гоожихгүй, хийсэхгүй байх/ бүх нөхцлийг хангаж тээвэрлэхэд нь хяналт тавьж ажиллан хүнд даацын тээврийн хэрэгслийг технологийн замаар зорчуулах ажлыг хийж гүйцэтгэж байна.

 

Био, Шувуу, Нисэх, Өлзийт орчмын иргэдийн шаардлагаар түгээмэл тархацтай ашигт матмал олборлож буй 10 аж ахуйн нэгж, байгууллага хамтран хөрөнгө нийлүүлэн гаргаж “Тэгш плант” ХХК-иар технологийн замыг сайжруулан бетонон хучилттай болгож 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр замыг хүлээлгэн өгч ашиглалтанд оруулах юм байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-06-21
zzz:
Sain baina, bainga shalgah heregtei, hotiin gadnah zamd osol ih gardag, hurd hetryyldeg geed olon zorchil baigaa baih,
2016-06-21