Дэлхийн шилдэг 24 тамирчин өрсөлдөх "Extreme Memory Tournament" ой тогтоолтын халз тэмцээн энэ сарын 24-26-ны хооронд АНУ-ын Сан Диего хотноо болно. 75 000 ам.долларын шагналын сантай энэ тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн таван тамирчин оролцохоор АНУ-ыг зорилоо.
Энэ тэмцээнд манай улс 3 дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил Т.Энхжин “Images” төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчилж манай тамирчид авсан шагналын мөнгөн дүнгээрээ хоёрт орсон юм.
Багийн бүрэлдэхүүнд:
1) Багш, Дасгалжуулагч: Б.Баасандорж
2) ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан
3) ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав
4) Их Мастер Б.Шижир-Эрдэнэ
5) ОУ-ын Мастер З.Цэцэгзул
6) ОУ-ын Мастер А.Анударь багтжээ.
Тус тэмцээнд
Герман - 7 тамирчин
Монгол - 5 тамирчин
Америк - 4 тамирчин
Англи - 3 тамирчин
Швед - 2 тамирчин
Недерланд - 1 тамирчин
Филиппин - 1 тамирчин
Хятад - 1 тамирчин оролцоно.
В.Бат
Уншиж байна |