Газрын наймааг илчилсэн баримтуудыг дэлгэлээ

img

 

Хотын өмнөх Засаг дарга, газрын дарга нарын хууль бусаар газар олгосныг нотолсон, тэдний өөрсдийнх нь гарын үсэг бүхий шуугиан дагуулсан, хөдөлшгүй баримт, материалуудыг өнөөдөр төв талбайд дэлгэлээ. “Газраа алдвал бүхнээ алдана” нэртэй үзэсгэлэнг “Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” ТББ олон жилийн турш цуглуулсан баримт, материалдаа үндэслэн гаргаж байгаа юм.

 

Газрын наймаа, гарын үсгээр хууль бус олголт хийсэн дарга нарын нэрийг өөрсдийнх нь зурагтай дэлгэсэн бөгөөд үүнд өмнө нь хотын даргаар ажиллаж байсан М.Энхболд, Г.Мөнхбаяр, Ц.Батбаяр, Т.Билэгт нар багтаж байна. Түүнээс гадна дээрх нэр бүхий дөрвөн даргын үед газар олгох асуудлыг нь тасралтгүй хариуцаж байсан Ц.Сандуйгийн нэр, гарын үсэгтэй бүхий хууль бусаар газар олгосон олон гэрчилгээ байгаа нь уг үзэсгэлэнгийн гол “үзвэр” болжээ.

 

 

Тэгвэл дээр нэр дурдсан дарга нарын гарын үсгээр олгосон нийт газрын үнэ хэд байв. Дэлхийн банкнаас үүнд судалгаа хийсэн бөгөөд нийт 26.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний нийтийн эзэмшлийн газрыг тэд ганцхан гарын үсгээр олгосон байгаа юм. Гэсэн атлаа энэ их мөнгөнөөс нийслэлийн төсөвт нэг төгрөг ч ороогүй нь олон зүйлд хардахад хүргэж байна.

 

26.9 их наяд төгрөгөөр 26 мянган цэцэрлэг барих боломжтой, мөн Улаанбаатар хотын 52 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгө юм. Түүнээс гадна 8.5 “Чингис бонд”-той тэнцэнэ.

 

Үзэсгэлэн зохион байгуулж буй “Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” ТББ-ын тэргүүн С.Отгонцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

 

 

-Та өөрийгөө танилцуулна уу?

 

-Намайг С.Отгонцэцэг гэдэг. Миний амьдарч байсан Баянгол дүүргийн 16 дугаар хорооны газрыг Газрын албаны дунд шатны ажилтан гурав хуваагаад авчихсан байсан. Нийтдээ 400 ам.метр газраа олж авахын тулд би 12 жил хөөцөлдсөн. 2012 онд л газраа баталгаажуулж авлаа. Энэ бол урт хугацаа. Олон жил газартай холбоотой асуудлаас болж өөрөө хохирч байсан.  Надтай адилхан хууль бусаар газраа алдсан иргэд ч олон байдгийг мэдсэн. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүдэд газрын харилцаан дээр эрх зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор “Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” Төрийн бус байгууллагаа нээсэн. 

 

-Өнгөрсөн хугацаанд зөвхөн газрын харилцаагаар дагнан ажилласан юм уу?

 

-2008 он хүртэл “Эрс шинэчлэл” хөдөлгөөнтэй хамтарч ажилласан. Иргэдээс газрын харилцааны талаар ямар гомдол, санал байгааг асуудаг. Тэгээд өнгөрсөн хугацаанд цуглуулсан материалаар энэ үзэсгэлэнг гаргаж байна. Үе үеийн хотын дарга,  2012 оноос өмнө ажиллаж байсан дүүргийн Газрын албаны  дарга, газар зохион байгуулагч нар бүгд намайг таньдаг болсон.Эдгээр баримтуудыг цуглуулах гэж олон газрын үүдийг татсан даа.

 

-Ямар зорилгоор энэ баримтуудыг дэлгэж байгаа вэ?

 

-Нэгдүгээрт, иргэн хүний хувьд хотынхоо төлөө идэвх зүтгэлтэй байх хэрэгтэй. Нөгөө талаас зөвхөн би газар эзэмших эрхээ баталгаажуулаад авчихсан юм чинь бусад нь хамаагүй гэж үзэж чадаагүй. Ер нь газрын харилцааг шударга явуулахад иргэдийн хяналт чухал. Тиймээс эдгээр баримтыг дэлгэн харуулах нь зүйтэй юм байна. Иргэд, аж ахуйн нэгж төрийн албан хаагчид ч мэдээсэй гэдэг үүднээс үзэсгэлэн гаргаж байна.

 

-Сонгуулийн сурталчилгааны үетэй таарч байгаа нь жаахан хардлага төрүүлээд байна л даа.

 

-Энэ үе бол иргэн бүр цаашлаад улстөрчид нийгмээрээ анхаарсан үе. Бусад үед төрийн албан хаагчдад хүсэлт тавихаар хариу өгдөггүй шүү дээ. Зөвшөөрлийг нэлээд зовж байж авлаа. Тэгээд ч сонгуулийн үетэй давхцах нь зөв юм уу ч гэж бодсон. Улаанбаатар хотын газрын харилцаан дээр шударга хүмүүс ажиллах ёстой. Надад байгаа баримтаас харахад худалдаа үйлчилгээний чиглэлээр 89 мянган м.кв газрыг хууль бусаар олгосон байдаг. Тэгээд сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшил, ногоон байгууламж дээр олгосон газрыг дэлгэж тавих нь цаг үеэ олсон  асуудал гэж бодож байна.

 

-Танай төрийн бус байгууллага хаанаас санхүүждэг вэ?

 

-Бид бичил бизнес, худалдаа эрхэлдэг. Хүн л юм чинь бид өөрсдийнхөө амьдралыг авч явах орлогын эх үүсвэртэй. Тэгээд ч энэ үзэсгэлэнг гаргахад их хэмжээний мөнгө зарцуулаагүй. Хамгийн хямд хулдаас дээр баримтаа хэвлэж, гаднах төмөр  хүрээг түрээслэж байгаа.

 

-Та дэлгэсэн баримтуудаасаа жишээ болгон нэг газрыг тайлбарлаж өгөхгүй юу?

 

-Эх нялхсын хашаан дотор газар олгосон байсныг 2012 онд хүсэлт гаргаж газрын эрхийг цуцлуулж байсан. Энэ мэт эмнэлэг, сургуулийн газраас эрх мэдэлтнүүд яаж луйвардаж авсан баримт олон бий. Гэтэл жирийн иргэн би газрынхаа төлөө 12 жил тэмцсэн. Энэ хугацаанд эдийн засаг болоод эрүүл мэндээрээ маш их хохирсон. Тийм ч учраас энэ үзэсгэлэнг гаргахаар зориглосон юм.

 

“Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” ТББ-ын дэлгэсэн материалуудаас заримыг нь онцолъё.

 

 

Чингисийн талбайн урд хэсгийг ямар хэмжээний мөнгөөр олгосныг тааварлашгүй. Гэхдээ Төрийн ордны зүүн талд байрлах хуучин хэвлэлийн үйлдвэрийн байр 24 тэрбум төгрөгөөр хувьчлагдсан гэсэн дүнтэй харьцуулбал тодорхой тоо гарч ирэх биз ээ.

 

 

Бяцхан хүүхдүүдийн оюуны болоод урлагийн их өргөө болсон Хүүхдийн ордоны өмнөх ногоон талбайг олгосон байв. Үүнийг ил болгож, асуудал гаргаагүй бол “Маамуу нааш ир” дууны хөшөө байхгүй, магадгүй Хүүхдийн ордны дэргэд шөнийн цэнгээний газар баригдсан байхыг ч үгүйсгэхгүй юм.

 

Х.Болд

Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн төв штаб

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
АН-д худалдагдсан авгай баахан худлаа сонгуулийн шру хийж бна л гэж харагдаж бна
2016-06-22
Zochin:
Ergeed negee gazriin naimaachid liuivarchdad bid zasag teree atguulahaar sanalaa egeheer Mongoliin ard tumen dahin songohoor beldeed baikh shig baina, Yasan azgui begeed hashirdaggui humuus be bid chin. , Nasaaraa edend iduuleed,araasaa heelgej buuuduulaad yavah tavilantai yum baikh daa, Bugd oligarhuud baina , odoo ahiad garval , bidend seen gazar oldohgui boloh ny dee , tiimees uhen hatan zasagt dahin garahiig sanaarhaj baina, Ingeed bid ergeed negee tootoi oligarhuudaa bayjuulaad eersdee hooson gaslaad 4 jiliig udeh boloh ny, Bid chin yamar nugel hiisen, yasan gachlantai,yaduu amdrah tavilangiin odond tersen , hegjih devshihiig uzeh tavilangui ard tumen be
2016-06-22
Хуучин намын гишүүн:
Луйварын тал хувийг л дэлгэлээ. Үүний цаана газрын төлбөр туусан хэрэг 26.2 их наяалаас илүү хулгай гэж тооцогдоно.Хотххс шийдвэр гаргаж, компанийн нэр дээр шилжүүлээд тэндээсээ барлуулж байдаг тийм компанийг тэр газрын наймаачид байгуулсныг та нар мэдэх үү???
2016-06-22
zochin:
Otgontsetseg gej avgaid E.Batuul nasaara ideh mungu ugsun uu ingele ged 30 . 40 jilin yam delgej yariad baihim ungursun 4 jilin yamig bas yari l da tiim shudarga yam bol unu margaashin hoolni mungu awchihad iim yam yarij yu hiine tani naad hiisen sambar bolod busad zuil chini nuleedgui mungu zarje ta tiim ih mungutei awgai yu
2016-06-22
Bold:
Талбайн урд талын газар чинь Бодь групп буюу АНд байдаг газар даа
2016-06-22
zochin:
Odoo ailin tsonhnii baigaliin gerliig tysahgyigeer haaj zubsjuurul ugsun darga nar tai toosoo hiij il garga nar icjohgyi ner debsheed
2016-06-22
Зочин:
MAN-YN EDGEER LALARUUD UB -G JINKHENE BALGAS , BARILGYN ZAMBARAAGUY TSUGLUULGA BOLGOSON DOO . ENE DURAKUUDTAY ARD TUMEN KHARYUTSLAGA TOOTSOKH YOSTOY
2016-06-22
Зочин:
MAN-YN EDGEER LALARUUD UB -G JINKHENE BALGAS , BARILGYN ZAMBARAAGUY TSUGLUULGA BOLGOSON DOO . ENE DURAKUUDTAY ARD TUMEN KHARYUTSLAGA TOOTSOKH YOSTOY
2016-06-22
Болдбаатар:
Газрын мафийн их нүглийн зах зухыг зоригтой дэлгэж байгаа “Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” ТББ-ын тэргүүн С.Отгонцэцэгт баяр хүргэе.Газрын мафи Улаанбаатарын хот төлөвлөлтийг самарч хаясан. Түүний үр дүнд машинаар хүрэх газартаа хүрэхэд ч хэцүү болсон. Харин тэд язартлаа баяжсан. Гэтэл Соц-н үеэс хотод цөөн хүн амьдархаар буруу тооцож хотоо барьсан гэж буруугаа урд үе рүүгээ чихэж ялаас бултаж байгаа. Энэ үнэнийг ард түмэн минь саруул ухаанаараа тунгаана биз.
2016-06-21
бөый:
Газрын наймаа гаарч энэ тэндгүй хүүхдийн тоглоомын газар луу дайрсан хар дарсан он жилүүд байлаа. Өглөө босоход л газар ухаж байдаг. Тэд өнөөдөр улаанбаатарын захын газрууд зарахаар дараагийн дайралтаа маш хүчтэй хийж байна.
2016-06-21
124578963:
МАН-ын МИеэ Энхболд-Бадамжунай-Сандуй гэсэн нөхдүүд УБ-ын хотын газрыг ингэж зараагүй байсан бол өнөөдөр УБ арай л өөр төлөвлөлтөөр бүтээн байгуулалт явах боломжтой байсан гэхээр дотор бачиурч байдаг юм. МАН 20 жилийн хотын газрын наймаа гаар олсон МӨНГӨӨ офшорд л хийчихсэн байхаа. юутай ч Энхбаяр, САндуй гэсэн нөхдүүд ах дүүгийн хээ нэр дээр офшорт данстай юм байна. Миеэ, Жунай, улаан хацарт Батбаяр, Мөнхбаяр нь яасан юм бол.
2016-06-21
1245789666:
МАН-ын Миеэ Энхболд, Бадамжунай, Сандуй гэсэн Газрын мафийг цаазлах хэрэгтэй.
2016-06-21
иргэн:
МАН-ын үед хотыг хөдөө болгож, газар олголт замбараагаа алдсаныг хүн бүхэн нүдээрээ харсан даа
2016-06-21