Англид бүх нийтийн санал асуулга явагдана

Британи Европын холбоонд үлдэх эсэхийг маргааш шийдвэрлэхээр болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Бүх нийтийн санал асуулга энэ сарын 19-ний өдөр зохион байгуулагдахаар төлөвлөж байсан ч парламентын гишүүн Жо Коксын үхэлтэй холбогдуулан хэсэг хугацаанд хойшлуулжээ.
Ерөнхий сайд Дэвид Камерон өчигдөр “Бид хугацаа алдах хэрэггүй. Бүх нийтийн санал асуулга явуулахад ямар ч асуудал үүсэхгүй. Бид эртнээс энэ асуудалд бэлдэж эхэлсэн” хэмээн мэдэгджээ. Камерон өнгөрсөн оны сонгуулийн өмнө “Хэрвээ манай нам ялалт байгуулвал Британи Европын холбооны нөлөөллөөс гарах болно. Бид шударга зарчмаар санал асуулга явуулсаны үр дүнд уг асуудлыг шийдвэрлэх болно” гэсэн юм.
Сөрөг хүчин Консерватив нам болон эрх баригч Тусгаар тогтнол намынхан Британийг Европын холбооноос гарахыг шаардаж, Камеронд дарамт учруулж эхэлжээ. Британи Европын холбоог задлан шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд уг шийдвэрийг Европын холбоо дэмжихгүй байгаа юм.
Британийн “ITA” байгууллага өнгөрсөн сард “Британи Европын холбооноос гарах нь зөв үү” гэх санал асуулга нийгмийн сүлжээгээр явуулжээ. Уг санал асуулгад оролцсон иргэдийн ихэнх нь “Европын холбооноос гарвал олон улсаас ирэх заналхийлэл нэмэгдэх цаашлаад Европт эзлэх Лондонгийн байр суурь ганхах болно” хэмээн хариулжээ. Уг санал асуулгад 1.7 сая хүн оролцсон байна.
Европын холбоонд 28 улс багтдаг юм. Британи 1975 оны хоёрдугаар сард мөн Европын холбооноос гарах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан ч иргэдийнхээ дэмжлэгийг авч чадаагүй билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ