Хэт даврагч болох гэж байсан залуусыг шийтгэжээ

img

АНУ-ын Калифорни мужийн цагдаагийнхан Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд дэмжлэг үзүүлдэг байсан хоёр этгээдийг баривчилсан болохыг “www.dailymail.co.uk” мэдээллээ. Саяхан шүүх хурал болж, тэднийг буруутай хэмээн тус бүрт нь 25 жилийн хорих ял оноосон байна.

 

Надар Элузаел, Муханад Бадави нар өмнө нь хэд хэдэн удаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан тус бүлэглэлд элсэж, Аллахын төлөө тулалдахыг хүсч буйгаа илэрхийлж байжээ. Тэд өнгөрсөн оны тавдугаар сарын 21-ний өдөр Туркээр дамжин тус бүлэглэлд элсэх гэж байхад нь цагдаагийнхан баривчилсан байна.  Надар Элузаел Истанбул хотод очих, харин Муханад Бадави Израйлд очих тасалбар худалдан авч, тус бүлэглэлийн хүмүүстэй холбоо тогтоохоор төлөвлөсөн байж.

 

Шүүх хурлын үеэр прокурорууд тэдний фэйсбүүкийн мэдээллийг үзүүлжээ. Тэд хоёулаа фэйсбүүкийнхээ нүүр хуудсанд тус бүлэглэлийн далбааны зургийг нийтлэснээс гадна хэт даврагч болсныхоо дараа АНУ-д буцан ирж, амиа егүүтгэхээ мэдэгджээ. Мөн тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдадид үнэнч байхаа амласан видеогоо тус бүлэглэлийн цахим сүлжээ рүү илгээсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

HTHT:
БОЛЖ МУУСАЙН НОВШНУУД ӨВГӨН БОЛООД ГАРААРАЙ
2016-06-23