Евро 2016: Фанатууд дахин мөргөлджээ

img

 

Францын Марсель хотноо өнгөрсөн шөнө Польш болон Украины хөлбөмбөгийн шигшээ багийнхан учраа таарчээ. Тоглолт 1:0 харьцаатай польшийн багийн ялалтаар төгсчээ. Харин украинчууд гэртээ харьсан байна. Уг тоглолт эхлэхээс өмнө л хоёр багийн хөгжөөн дэмжигчид зөрчилдөж эхэлсэн бөгөөд тэмцээний төгсгөлд эмх замбараагүй байдал үүссэн байна.

 

Хөгжөөн дэмжигчид нэг нэгэн рүү чулуу шидэж, зодолджээ. Марсель хотын цагдаагийнхан уг мөргөлдөөнийг тараахын тулд даралттай ус болон усан буу ашигласан байна. Цагдаагийнхан мөн Украины багийн 10 гаруй хөгжөөн дэмжигчийн баривчилжээ.

 

Марсель хотноо Англи, Оросын фанатуудын хоорондох мөргөлдөөнийг зогсоохын тулд цагдаагийнхан нулимс асгаруулагч ашигласан билээ. Харин Европын хөлбөмбөгийн холбоо фанатуудын эсрэг хүч хэрэглэхийн хатуу хоригложээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Fanatuud ch geh shig..hugjuun demjigchid geed geed beleehen Mongol ug ni bhad chini
2016-06-22