“Сайн дадлагажигч” хөтөлбөрийг хэрэгжүүлж, улс орнуудад мэргэжлээр нь дадлагажуулна

img

“Сайн дадлагажигч” хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийг өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэжлээр нь дадлагажуулна

 

 

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн иргэний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, иргэдийг өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэжлээр нь дадлагажуулан мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх зорилготой “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.

 

Хөтөлбөрийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавих, зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламж, төсөл, хөтөлбөртэй уялдуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг болгожээ. Хөтөлбөрт 18-39 насныхан, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж төгссөн залуучууд хамрагдах бөгөөд дадлагажигч хүлээн авах улстай байгуулсан гэрээ, хэлэлцээр болон тухайн улс орны онцлогт нийцүүлэн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх юм. “Сайн дадлагажигч” хөтөлбөр хэрэгжсэнээр хөдөлмөрийн насны иргэд өндөр хөгжилтэй улс орнуудад дадлагажих, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, өрсөлдөх чадвараа сайжруулах, дэвшилтэт техник, технологи, туршлагыг эх орондоо нэвтрүүлэх боломж бий болохоос гадна Монгол Улс гадаад улсын хамтын ажиллагаа сайжирч, хөрөнгө оруулалт, соёлын солилцоо нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа аж.

 

Дашрамд сонирхуулахад, УИХ-ын дарга З.Энхболд, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Уул уурхайн сайд, УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 1-3-ны өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийсэн. Айлчллалаар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима, Зөвлөхүүдийн Танхимын дарга M.Ямазаки, Ерөнхий сайд Шинзо Абе нартай уулзаж, Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хоорондын “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан юм.  Айлчлалын хүрээнд 100 мянган дадлагажигч ажилтан Япон улс руу гаргах боломж бүрдсэн.  Уг зорилтот ажил 8-10 жил үргэлжлэх бөгөөд Монгол Улс  шаардлагатай боловсон хүчнээ тодорхой тоонд захирагдахгүйгээр Япон Улсад бэлтгэх боломжтой болсон. Одоогоор 1500 монгол залуу Япон улсад ажиллаж байна. Цаашид 100 мянган монгол залууг японд ажиллуулж, тус улсын туршлага ноу-хауг судлуулах боломжтой болсон юм.

 

 

Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн төв штаб

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Woow yun goeiiin
2016-06-22
hishgee:
Ashgui dee. Saihan medee bn. Suraad baij dee zaluusaa
2016-06-22
Зочин:
saihan medee bn
2016-06-22
Зочин:
hudlaa bh vii de ged aij bailaa ashgvi de
2016-06-22
Зочин:
amjilt hvsiii zaluusaa ih zvil surch ireerei
2016-06-22
Zochin:
zaluu hun tsaashid zaluusaa demjij ajillaarai. Amjilt husie. Uneheer saihan ajil bna
2016-06-22
Ажлын амжилт:
Залуусыг ажиллаж амьдрах таатай боломжоор хангах хэрэгтэй, суралцах нийгэмших, энэ улс үндэстэн толгойж ажиллаж буй хүмүүсийн үүрэг. Үүнийг улс төржүүлж болохгүй
2016-06-22
Ажлын амжилт:
Хаан ч хэнч очоод ажиллаж амьдарч болох тэр нийгмийг цогцлоох хэрэгтэй, гэхдээ улс үндэсний язгуур эрх ашигаа хөндөж болохгүй.
2016-06-22
Ажлын амжилт:
Хүн төрөлхтөн даяаршилийн нийгэмд орж байхад бид хувиа бодогч нийгмээс тусгаарласан ганц айл шиг байх хэрэггүй ээ
2016-06-22
Зочин:
amjilt hvseyee ajil hereg bolgooroi
2016-06-22
Ажлын амжилт:
Японд ажилж амьдардаг хүмүүс их байна. Манайхан даяарших хэрэгтэй. Дэлхий нийт даяаршил хэмээх зүйлд нэгдэж байна. Даяаршил газар авч гэмээн нэг зүйлд учирч болно иргэний дайн гэхдээ Амеркид дайн болоод байгаа юм алга л байна
2016-06-22