“Бөртэ Чоно” хөшөөний нээлт болно

img

09.00 цагт: Ази Далайн орнуудын эх барих эмэгтэйчүүдийн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн хорт хавдартай тэмцэх үндэсний нийгэмлэг болон Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг хамтран 23-24-ний өдрүүдэд "Дурангийн мэс засал - Эмэгтэйчүүдийн хавдар судлалд" сэдэвт Олон улсын онол практикийн хурлыг  Хавдар Судлалын Үндэсний Төвийн Нийгэмийн эрүүл мэндийн төвд зохион байгуулна.


09.30 цагт: Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн хурал болно. Тус хурлаар Хүнсний шинжилгээний, Эрүүл мэнд эмнэлэгийн тусламжийн, Хэмжил зүйн, Байгаль орчны, Төмөр зам ба далай ашиглалт, усан замын тээврийн, Төрийн үйлчилгээний, Эрчим хүчний, Хөдөлмөрийн нөхцөл аюулгүй байдлын зэрэг нийт 9 техникийн хорооны 41 асуудал хэлэлцэнэ. Утас: 99650498


09.45 цагт: Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Гамшгийн ослоос урьдчилан сэргийлэх хамтарсан практик сургуулилт Тахарын ерөнхий газарт зохион байгуулна. Утас: 91917993


10:00 цагт: Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн 2016 оны анхдугаар хуралдаан "Шангри-Ла" зочид буудлын "Москва" танхимд эхэлнэ.


11.00 цагт: УДБЭТ-ын тайзнаа тавигдсан анхны мэргэжлийн балет болох Б.Асафьев "Бахчисарайн оргилолт булаг" балетын түүхэн 60 жилийн ойн тоглолт 2016 оны зургаадугаар сарын 25, 26-нд болох талаарх УДБЭТ-т хэвлэлийн бага хурал  болно.


11.00 цагт: Ази, далайн 27 орны эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг, холбоодын удирдлагуудын бага хурал, эмч нарын семинар энэ сарын 23-25-нд Улаанбаатар хотод болохтой холбогдуулж Монгол ньюс мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.


11.00 цагт: 2016 оны УИХ болон НИТХ-ын сонгуулийн мэдээллийн урьдчилсан дүнг сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагынханд Хэвлэлийн Хүрээлэн, Бүгд Найрамдахчуудын Хүрээлэнгээс танилцуулна. Арга хэмжээ Хэвлэлийн хүрээлэнд болно.


11.00 цагт: Өнөөдөр Олон улсын олимпийн өдөр тохиож байна. МҮОХ-ны гадна талбайд “Бөртэ Чоно” хөшөөний нээлт болно.


11.30 цагт: МАХН-ын гишүүд Монгол ньюс мэдээллийн төвд  хэвлэлийн бага хурал зарлалаа.


11.30 цагт: СХД-ийн 71 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигч Х.Бат-Ялалттай холбоотой асуудлаар тус дүүргийн ИЗНН-аас Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 


12.00 цагт: УИХ-ын сонгуульд нэр дэвшигч З.Баянсэлэнгийн Сонгуулийн штабаас нэр дэвшигчдийн талаар ноцтой баримт дэлгэнэ. Монгол ньюс мэдээллийн төвд. Утас: 88118404


12.00 цагт: 2013 онд ашиглалтанд орох байсан УБЦТС компанийн ажилчдын орон сууцтай холбоотой асуудлаар тус компанийн ҮЭХ, ажилчдын түр хороо Хэвлэлийн хүрээлэнд  баримт дэлгэж үнэн бодит мэдээлэл өгнө.


12.00 цагт: Зургаадугаар сарын 19-ний өдрийн EBARIMT сугалаанаас өндөр дүнтэй хонжвор хожсон азтануудтай уулзах уулзалт ГТЕГ-т болно. Мөн сугалааны болон буцаалтын талаар мэдээлэл өгнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ