Бакар аль Багдади амьд байж болзошгүй

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүнийг Мосул хотноо байхад нь Америкийн сөнөөгч онгоц устгасан талаар өнгөрөгч долоо хоногт Пентагон мэдээлсэн билээ. Тэгвэл Бакар аль Багдадиг амьд байж болзошгүй хэмээн Сирийн Тагнуулын байгууллагаас мэдээллээ.
Сирийн Манжиб мужид Багдадигийн харш байрладаг юм. Өнөөдрийг хүртэл хэт даврагчид уг харшийг хамгаалсаар байгаа бөгөөд тус бүлэглэлд элссэн тагнуулч “Багдадитай төстэй хүн харш дотор харагдсан” хэмээн мэдээлжээ. Гэхдээ уг мэдээллийг Пентагон эрс үгүйсгэсэн юм.
“Багдади амьд байх ямар ч боломжгүй. АНУ, Иракийн мэдээллийн дагуу түүний байршлыг тогтоосон” хэмээн Пентагоноос мэдээлсэн байна.
Иракийн цэрэг Сердер Мухмад гэгч Багдадигийн харшид авахуулсан зургаа интернэт байршуулсан байна. Уг харш өмнө нь зоо парк байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ