Евро:2016 Швед- Бельги

img

Швед 0-1 Бельги

 

 

Европын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн гурав дахь тоглолтоо Шведийн шигшээ баг Бельгитэй хийж тоглолтын хоёр дугаар хагасын 84 минутанд Раджа Наингголан гайхалтай гоолоор “Улаан чөтгөрүүд” хожиж, зургаан оноотой хэсгийнхээ хоёрдугаар байрыг хадгалж чадсан. Бельгийн шигшээ хэсгийн дэд байраар шалгарч Унгартай шөвгийн 16-д оноолт таарч байна.

 

Тус тоглолтонд хожигдол хүлээж хэсгийн 4-т орсоноор Шведийн баг нутаг буцахаар боллоо. Шведийн шигшээ багийн алдартай довтлогч Златан Ибрахимович  “Евро 2016”-ийн дараа шигшээ багаасаа явж буйгаа зарласан. Ийнхүү тэрээр Шведийн өмсгөлтэй сүүлийн тоглолтоо хийлээ. Энэ жил 35 нас хүрэх ахмад довтлогч Шведийн шигшээн төлөө 116 тоглолтод оролцож, 62 гоол оруулсан байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ