Дайчны тоо багассан ч хүчирхэг хэвээр байгаа

АНУ-ын Тагнуулын ерөнхий газар Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл 18-22 мянган дайчинтай хэмээн мэдээлжээ. Тус бүлэглэл анх байгуулагдахдаа 100 мянга орчим дайчинтай байсан юм.
АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл болон ОХУ тус бүлэглэлийг устгахын тулд Сирид цэргийн ажиллагаа явуулсаар байна. Хэдий тус бүлэглэл дайчны тоо нь эрс буурч байгаа ч олон улсад аюул учруулж чадахаар хүчирхэг байгааг АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын тэргүүн Жон Берннан Конгресст үг хэлэхдээ онцолжээ.
Хэт даврагчид өчигдөр Америкчуудыг цэргийн ажиллагаагаа явуулахаа зогсоохыг шаардаж, Сирийн Ракка хотноо байрлах нефть хадгалах агуулахыг дэлбэлж, найман хүний аминд хүрсэн байна. Ракка хот нь хэт даврагчдын байгуулаад буй исламын улсын нийслэл нь юм.
Америкийн нисгэгчгүй онгоцууд өдөр бүр Ракка хотноо агаараас цохилт өгч байгаа бол Сирийн армийнхан хот руу дайрахаар төлөвлөж байна. Тус бүлэглэл энэ амралтын өдөр Ракка хотноо 11 иргэнийг тагнуулч хэмээн цаазалжээ. Амиа алдагсдын дунд хүүхдүүд байсан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ